Ажлын байр

Тендерийн урилга (4WD Автомашин)
7. September 2020 Ажлын байр

Тендерийн урилга (4WD Автомашин)

Каритас Чех Репаблик байгууллага нь 2008 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд нийгмийн ажил, эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсрол, мал аж ахуй, мэргэжлийн сургалт, хог хаягдал дахин боловсруулах чиглэлийн төслүүдийг Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган, Завхан болон Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн. Та бүхнийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” (2020-2023 он) төсөлд 4WD АВТОМАШИН /7 хүний суудалтай, орж ирсэн, Монголд яваагүй/ нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл нь ТББ-ын чадавхийг бэхжүүлэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл хийх, залуучуудын шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, залуусын ажил эрхлэлт болон сайн дурын үйл ажиллагааг дэмжих замаар Монгол улсын хөгжилд  хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Тендерийн урилга
25. June 2020 Ажлын байр

Тендерийн урилга

Каритас Чех Репаблик байгууллага нь 2008 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд нийгмийн ажил, эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсрол, мал аж ахуй, мэргэжлийн сургалт, хог хаягдал дахин боловсруулах чиглэлийн төслүүдийг Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган, Завхан болон Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн. Та бүхнийг Каритас Чех Репаблик байгууллагын Европын холбоо, Чехийн хамтын ажиллагааны  хөгжлийн агентлагийн санхүүжилттайгаар хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд хийгдэх медиа кампанит ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.