Тендерийн урилга (4WD Автомашин)
7. September 2020 Ажлын байр

Тендерийн урилга (4WD Автомашин)

Каритас Чех Репаблик байгууллага нь 2008 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд нийгмийн ажил, эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсрол, мал аж ахуй, мэргэжлийн сургалт, хог хаягдал дахин боловсруулах чиглэлийн төслүүдийг Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган, Завхан болон Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн. Та бүхнийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” (2020-2023 он) төсөлд 4WD АВТОМАШИН /7 хүний суудалтай, орж ирсэн, Монголд яваагүй/ нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл нь ТББ-ын чадавхийг бэхжүүлэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл хийх, залуучуудын шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, залуусын ажил эрхлэлт болон сайн дурын үйл ажиллагааг дэмжих замаар Монгол улсын хөгжилд  хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Тендерийн хуваарь:

 

               

Огноо

                      Цаг

Тендерийн материал авах сүүлийн хугацаа    (илгээх хугацаа хамаарахгүй)

 

 2020 оны 9  сарын 14

          18 цаг

Тендерийн материал нээх

 

2020 оны 9 сарын 15

           10 цаг

Шалгарсан нийлүүлэгчид мэдэгдэх

 

 2020 оны 9 сарын 18

          10 цаг

Гэрээ байгуулах

 

 2020 оны 9 сарын 24

          10 цаг

Сонгон шалгаруулах шалгуур:

Тендерт оролцогчдыг дараах үзүүлэлтүүд дээр үндэслэн, эдийн засгийн хувьд хамгийн давуу талтай, автомашины чанар болоод тендерийн үнийг хангасан байдлаар сонгон шалгаруулна.

  • Автомашины техникийн үзүүлэлт
  • Санал болгож буй үнэ / /Тендерийн нийт төсөв 60 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байх ба энэ нь НӨАТ оруулаагүй үнэ болно)
  • Санал болгож буй автомашины чанар

Бичиг баримтын бүрдэл:

Тендерт оролцогч нь дараах бичиг баримтыг Монгол болон Англи хэлээр ирүүлнэ. Үнийн саналын хуудас болон Техникийн үзүүлэлтийн хуудсуудыг эндээс https://we.tl/t-L6ZTsps2ir татаж авна уу.

  • Гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан үнийн саналын хуудас
  • Автомашины техникийн үзүүлэлт
  • Техникийн болон хэрэгчэгчийн гарын авлага болон зураг, машинтай холбоотой мэдээлэл гэх мэт бусад хэвлэмэл материал

Тендерийн материал ирүүлэх заавар:

Тендерийн бичиг баримтыг эх хувиар нь лацтай дугтуйнд хийж, дугтуйн дээр “Тендер нээх цагаас өмнө нээхийг хориглоно”  гэж Монгол эсвэл Англи хэлээр бичиж ирүүлнэ. Мөн дугтуйн дээр тендерийн “TD_MN19F_20090701” дугаарыг бичсэн байна. Тендерийн саналыг 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 18 цагаас өмнө Каритас Чех Репаблик байгууллагын дараах хаяганд ирүүлнэ. Хаяг: 503 тоот, 5 давхар, Дельта төвийн байр, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих:

Тендерийн материал болон төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, хүсэлт гарвал дараах +976 7013-5899 дугаараар болон ccr.mongolia.office@caritas.cz хаягаар лавлана уу.