Инноваци

Эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдасгах, төрийн чадавхын үр нөлөө, ил тод байдлийг нэмэгдүүлэх, хээл хахуулийг арилгахад инноваци, дижиталжуулалт нь чухал хэрэглүүр гэдгийг бид улам бүр хүлээн зөвшөөрч байна. Мөн инноваци, дижиталжуулалт нь мэдээлэл цуглуулах, хуваалцах замаар мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах явдлыг сайжруулж бүрэн боломжтой юм. Каритас Чех Репаблик (КЧР) байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг олон улс орнууд нь шинэлэг арга барил, технологийг нэвтрүүлэхээс гадна мэдээлэл харилцаа холбооны технологийг хөгжүүлэх нь улс орны хөгжлийн стратегийн чухал хэсэг гэж үзэж байгаа юм. Түүнчлэн улс орнууд шинэлэг арга барил, технологийг нэвтрүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологийг хөгжүүлэх нь том эдийн засгийн шилжилтийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж харж байна.

Дэмжлэг үзүүлдэг улс орнуудад хүссэн өөрчлөлтийг авчирах мөн зорьсон зорилгодоо хүрэхэд технологийн шинэчлэлт болон байгууллагын шинэчлэлт нь хэрэгтэй гэдэг нь батлагдсан учир Каритас Чех Репаблик байгууллагын хувьд технологи болон байгууллагын аль аль шинэчлэлт нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Каритас Чех Репаблик нь хамтрагч байгууллагуудын тэргүүлэх чиглэх болон тухайн үндэстний стратегидаа онцолсон бэрхшээлүүдийг анхаардаг тул шинэлэг, дижитал арга барилыг төслүүдэд нэвтрүүлдэг юм. 

000141_05_003063

3-D Принтер

000325_05_006760

Mобайл эмнэлэг

000129_05_002799

Төрөх тасагт технологийн дэмжлэг үзүүлэх

000116_05_002487

Хөдөө аж ахуйн цаг уурын мэдээлэл

000197_05_004431

Цагаан будааны үйлдвэрлэлийн шинэ системүүд

004390_05_091926

КОВИД лаб

000152_05_003281

Барилгын салбар дахь дахин боловсруулалтын технологи 

000117_05_002511

Замби улс дахь шинэлэг санхүүжилт

000136_05_002943

Ирак улс дахь шинэлэг санхүүжилт