Залуучуудад зориулсан шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо
20. 1 дүгээр сар 2020 Мэдээ

Залуучуудад зориулсан шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Европын холбоо нь Монгол улсад тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудад анхаарал хандуулахад нь дэмжлэг үзүүлж шинээр 5 төслийг санхүүжүүлэхээр боллоо. Тус таван төсөл нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлэх, залуучууд болон туслах малчдыг чадавхжуулах зэрэг асуудлуудад чиглэсэн.

Эдгээр бүх төсөл нь хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг сурталчлах үйл хэрэгт хувь нэмэр оруулах зорилготой юм. 5 шинэ төслийг Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Хил хязгааргүй Малын эмч нар болон Агрономичид буюу AVSF, Монгол Экологи төв болон Дэлхийн зөн олон улсын байгууллагууд юм.

Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын элчин сайд Траян Христеагийн хэлснээр: “Ардчилал, хууль ёс, хүний эрхийг дээдлэх зэрэг дэлхий даяар үнэлэгддэг эдгээр үнэт зүйлс нь Европын холбооны гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний гол зорилго бол хүний эрхийн тэгш байдал, эв санааны нэгдэл, хүн бүрийн оролцоо, шударга ёсыг хүндэлдэг нийгэмд өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм” гэжээ.

Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж эхлэх “Залуус нийтийн төлөө, Нийт нь залуусын төлөө” төсөл хөтөлбөр нь залуусыг чадавхжуулах, улс төрийн оролцоог нь дэмжих зорилготой юм.

78389562_2422902054499868_6776334236937879552_o