COVID-19 цар тахал: Монгол улсад болоод КЧР байгууллагад ямар нөлөө үзүүлсэн бэ?
9. 4 дүгээр сар 2021 Мэдээ

COVID-19 цар тахал: Монгол улсад болоод КЧР байгууллагад ямар нөлөө үзүүлсэн бэ?

COVID-19 нь бидний амьдралын нэг хэсэг болоод жил болжээ. Каритас Чех Репабликийн төлөөлөгчийн газрын нөхцөл байдал, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөнийг та мэдэх үү? Тухайлбал, 11 дүгээр сар хүртэл Монгол улсад COVID-19-ийн дотоодын халдвар бүртгэгдээгүй. Гэсэн хэдий ч тус улс өнгөрсөн оны эхээр хөл хорио тогтоосон байна. Цар тахал бидний ажилд хэрхэн нөлөөлсөн бэ? Цар тахлаас улбаатай хямрал хүндээр туссан хүмүүст бид хэрхэн тусалсан бэ? Энэ талаар манай Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Яна Зилкова бидэнд дэлгэрэнгүй ярих болно.

Монгол улс COVID-19-ийн дотоодын халдваргүйгээр харьцангуй удаан хугацаанд байсан. Энэ нь хөрш Хятад улсад вирус 004376_05_091576 гарч ирсний дараахан тус улс хязгаарлалт тогтоож эхэлсэнтэй холбоотой. Монгол улс Хятадтай хилээ нэн даруй хааж, олон нийтийн газар амны хаалт зүүхийг баримталж, сургууль болон бүх нэн шаардлагагүй дэлгүүр, үйлчилгээний газруудыг хаасан. Дотоодын халдварын анхны тохиолдол 11 дүгээр сард гарч, өнөөдрийг хүртэл Монгол Улсад 12780 тохиолдол бүртгэгдээд байна.  22 хүн вирусийн улмаас нас барсан.

Цар тахал эхэлснээс хойш таны ажилд ямар өөрчлөлт их гарсан бэ?

Би өдөр бүр 3 – 5 уулзалт хийдэг байсан бөгөөд зөвхөн хүмүүстэй уулзах, янз бүрийн арга хэмжээнд оролцохын тулд хотоор их явдаг байсан. Ихэнх уулзалтыг онлайнаар хийдэг болсонтой холбогдуулан би цаг заваа ажилдаа явах болон түгжрэлд гацахад зарцуулахаа болсон. Үүний оронд би цаг хугацаагаа илүү үр дүнтэй ашиглаж байна. Гэсэн хэдий ч би онлайнаар бараг хийх боломжгүй хувийн уулзалтууд хийх болон шинэ хүмүүстэй уулзах зэргийг их үгүйлж байгаа бөгөөд хувийн уулзалтад оролцох, томоохон арга хэмжээ зохион байгуулж, мөн оролцох боломжтой болно гэж найдаж байна.

Гэхдээ онлайнаар уулзалт хийх нь COVID-19-ийн дараа ч гэсэн маш их үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Монгол бол асар том орон бөгөөд дижитал технологийн ачаар бид бүх 21 аймгийн иргэдтэй очих шаардлагагүйгээр нэг дор зэрэгцэн харьцах боломжтой. 

Коронавирусын цар тахал нь бид бүгдийн бүрийн амьдралд янз бүрийн саад бэрхшээлийг авчирсан. Каритас Чех Репабликийн  Монгол улс дахь төлөөлөгчийн газарт ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?

Цар тахлын улмаас харилцаа холбоо тогтоох, шинэ хүмүүстэй болон оролцогч талуудтай уулзахад бэрхшээлтэй болсон. Харилцаа холбоо тогтоох нь шинэ түншлэл болон төсөл, хөтөлбөрүүддээ нэмэлт санхүүжилт олох үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Энэ нь одоогоор боломжгүй байгаа хэдий ч бид онлайнаар янз бүрийн байгууллага, оролцогч талуудтай холбоо барихыг хичээсээр байна. Бид шаардлагатай тохиолдолд л оффис дээрээ очдог бөгөөд ихэвчлэн гэрээсээ ажиллаж байна.

004377_05_091600

Цар тахлын дэгдэлтийг Монгол улс хэрхэн зохицуулж чадсан бэ?

Монгол улс цар тахлыг нэлээд сайн удирдсан. Цар тахлын эсрэг хурдан хариу арга хэмжээ авах нь Монголд бол шинэ зүйл биш юм. 2003 онд Монгол улсын Засгийн газар хүн амын дунд SARS-ийн тархалтыг сааруулах зорилгоор ийм арга хэмжээ авсан. Монгол Улсын хүн ам харьцангуй цөөн буюу 3,3 сая бөгөөд нийслэл Улаанбаатар хотод иргэдийн 50 гаруй хувь нь амьдардаг. Тус улс харьцангуй удаан хугацаанд дотоодын халдварын тохиолдолгүйгээр өнгөрөөсөн боловч 2020 оны 11-р сард энэ нь өөрчлөгдсөн.

Монгол улс коронавирусын тархалтын эсрэг арга хэмжээг тус улсад анхны дотоодын халдвар батлагдахаас өмнө хэрэгжүүлж эхэлсэн. Монголд COVID-19 тохиолдол бүртгэгдэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

Арван нэгдүгээр сарын 11-ний өдөр дотоодын халдварын 2 тохиолдол батлагдсанаас хойш дотоодын халдвар болон өдөр тутмын шинэ тохиолдлууд бидний амьдралын нэг хэсэг болжээ. Одоогийн байдлаар хоёр удаа хөл хорио тогтоосон бөгөөд гурав дахь буюу хамгийн хатуу хөл хориог 2021 оны 2-р сарын 11-ээс 23-ны хооронд тогтоогоод байна. Энэ хугацаанд нийтийн тээвэр болон хувийн автомашин зорчих эрхгүй бөгөөд 1 айлаас 1 хүн л хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүр эсвэл эмийн сан руу явж болно. Бүх нэн шаардлагагүй дэлгүүр, үйлчилгээний газрууд хаагдах бөгөөд хотоос гарах, хот руу зорчихыг хориглоно.

Монголын амьдрал одоо ямар байдалтай байна вэ?

Бид бүгд шинэ хэвийн байдалд орохыг хичээж байна. Бид үргэлж амны хаалт зүүх, олон хүн цуглахаас зайлсхийх шаардлагатай бөгөөд сэтгэл санаа болон бие махбодоо эрүүл чийрэг байлгах хэрэгтэй. Монголын хамгийн хүйтэн үе бидний ард үлдээд байгаа бөгөөд хавар, дулаан цаг агаарын тухай ярихад эрт байгаа хэдий ч гадаа байх нь таатай байна. Бид бүгдээрээ хотоос гарч Монголын үзэсгэлэнт хөдөө нутаг руу явахыг хүсэж байгаа бөгөөд удахгүй боломжтой болно гэж найдаж байна. Сэтгэл санаагаа тайван эерэг байлгах мөн хүлээхээс өөр зүйл хийж чадахгүй тул бид бүгд тэвчээртэй байж сурсан гэж бодож байна.

004353_05_091024

Гадаадын иргэд Монгол улс руу аялах боломжтой юу?

Монгол улс руу сар бүр цөөн хэдэн захиалгат нислэг үйлдэж байгаа бөгөөд нислэгийн тийз авах нь туйлын хэцүү байгаа. Монголд хамаатан садантай, эсвэл Монгол улсад ажилладаг гадаадын иргэд Монгол улс руу нэвтрэх нь зөвшөөрөгдөж байгаа боловч тийз олоход маш хэцүү байдаг.

Монгол улс дахь Каритас Чех Репаблик байгууллага нь эмзэг бүлгийн хүмүүст тусалдаг. Коронавирусын тахал тэдэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

COVID-19-ийн хямрал манай ашиг хүртэгчдэд ихээхэн нөлөөлж байна. Хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, албан бус хог хаягдал цуглуулагч болон бусад хамгийн бүлгийн хүмүүстэй ажилладгийн хувьд тэд хамгийн их өртөж байна. Тэдний орлого эрс буурсан бөгөөд хэдийгээр Монгол улсын Засгийн газраас хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, эсвэл нийгмийн эмзэг бүлэгт тусламжийн багц тараах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч олон хүн үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.

004365_05_091312

Каритас Чех Репаблик Монголд COVID-19-ийн нөлөөнд хүчтэй өртөгдсөн хүмүүст туслахын тулд юу хийсэн бэ?

Бид олон дуудлага, хүсэлтэд хариу өгсөн. Каритас Чех Репаблик нь Улаанбаатарт байрлах асрамжийн газарт 3000 гаруй еврогийн хандив тусламж өгсөн. Мөн Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр бид 20,000 гаруй евроны үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн багцын иж бүрдлийг худалдан авч, Монгол дахь Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгсөн. Тусламжийн багцыг албан бус хог цуглуулагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Улаанбаатар хотын захад амьдардаг бага насны хүүхдүүдтэй гэр бүл болон бусад хүмүүсийг хамруулан нийт 520 айл өрх, нийгмийн эмзэг бүлэгт тараасан.

Монгол улсад гарч буй цар тахлын юу нь таныг хамгийн их гайхшруулсан бэ?

Олон хөл хорио, хязгаарлалт тавигдах болно, улмаар хүмүүсийн хувийн эрх чөлөөг хязгаарлах болно гэдгийг хүмүүс ямар хурдан, ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрсөн нь гайхмаар зүйл болсон. Хамгийн сүүлд би 18 сар гаруйн өмнө Европ руу явсан бөгөөд хэдийгээр би гэрээ маш их санаж байгаа ч нөхцөл байдал энд илүү тогтвортой, тайван байна. Мэдээжийн хэрэг, бид олон хатуу хөл хорио, хязгаарлалтад орсон ч хүмүүс үүнд дасаж, шаардлагатай дүрмийг дагаж мөрдөж байна.