Бидний бүтээсэн нийгэм, хүрээлэн буй орчин нь ХБИ-ийн нийгмийн оролцоонд гол бэрхшээлийг бий болгож
27. 9 дүгээр сар 2021 Мэдээ

Бидний бүтээсэн нийгэм, хүрээлэн буй орчин нь ХБИ-ийн нийгмийн оролцоонд гол бэрхшээлийг бий болгож

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн хувьд тэдний хөгжлийн бэрхшээл нь нийгмийн оролцооны хамгийн том саад бэрхшээл биш байдаг юм. Харин бидний эргэн тойронд байдаг, ихэвчлэн анзаарагддаггүй саад бэрхшээлүүд нь тэдний нийгмийн оролцооны гол саад бэрхшээл болдог байна. Эдгээр нь хэт эгц, мөстсөн, эсвэл засвар хийгээгүй налуу зам, мөн хэт төвлөрсөн эсвэл зөвхөн цахим орчинд суурилсан төрийн үйлчилгээ байдаг байна. Нийтийн тээврүүдэд тэргэнцэртэй иргэд нэвтрэн орох налуу зам байдаггүй, мөн зам хөндлөн гарах явган хүний гарцанд ХБИ-дэд зориулсан зохицуулалт байдаггүй. Энэ мэтчилэн яг үнэндээ бидний бүтээсэн нийгэм, хүрээлэн буй орчин нь ХБИ-ийн нийгмийн оролцоонд гол бэрхшээлийг бий болгосон байдаг байна.  Эдгээр саад бэрхшээл нь санаатайгаар хийгддэггүй, харин манай нийгмийг  хэн хэн бүрдүүлж байдаг тухай  болон хүртээмжтэй байдлын талаарх мэдлэг дутмагаас үүдэлтэй.

Каритас Чех Репаблик  байгууллага нь залуучууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө тууштай ажилладаг. Иймд Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Монголын Залуучуудын Эсвэл болон Иргэний Боловсролын Төвтэй хамтран бичил төслийн уралдааныг залуучуудаар удирдуулсан зургаан бичил төслийг дэмжин ажилласан юм. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгамддаг асуудлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах үүднээс Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийн “Сонсголын бэрхшээлтэй залуучууд бид нийгэм дахь сургалтын орчинг өөрчлөхийг хүсэж байна” төсөл нь эдгээр төслийн нэг юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлүүдийн нэг бол тэднийг нийгэм даяараа, төдийгүй засгийн газар нь хэрхэн хүлээж авч байгаа явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь хүртээмжтэй байдалтай холбоотой саад бэрхшээлтэй байнга тулгардаг. Тэд ихэвчлэн гэртээ байх, эсвэл өөртэйгээ ижил төстэй амьдралын туршлагатай хүмүүстэй л харьцах харилцааг илүүтэй сонгож магадгүй юм. Заримдаа тэдний хэрэгцээнд нийцэх тээврийн хэрэгсэл байхгүй тохиолдолд нийгмийн харилцаанд бага орохоос өөр сонголт тэдэнд байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдралын өргөн хүрээний туршлагатай байдаг бөгөөд энэ нь тэдний олон түүхийг илэрхийлэхгүй байж магадгүй. Гэхдээ олон хүний хувьд, энэ бол тэдний өдөр тутамдаа даван туулж буй сорилтуудын зөвхөн нэг элемент юм. Тэдний талаарх хязгаарлагдмал ойлголт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү их бэрхшээл учруулж болзошгүй. Тэдэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаархи мэдлэг, ойлголт хязгаарлагдмал байна гэдэг нь засгийн газар зөв шийдлийг олж хэрэгжүүлж чадахгүй байх, олон нийт ч тэдэнтэй эерэг арга замаар хэрхэн харьцах ёстойгоо ч мэддэггүй гэсэн үг юм. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын талаар  гүнзгий ойлгохгүй бол дохионы хэлний хичээл авахгүй байх зэрэг үндсэн саад бэрхшээл байсаар байх болно.

Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн талаар болон тэдэнтэй хэрхэн харьцах талаар олон нийтэд ойлгуулах ажлыг хийсэн юм. Тэдний төсөл нь багийг өөрсдийгөө тодорхойлох аялалд гаргаж, тэдэн рүү довтолдог нийгмийн хэм хэмжээний эсрэг чиглүүлсэн байгаа юм. Тэд бусад сонсголгүй хүмүүст урам зориг өгч, ижил хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй гэдгээ олон нийтэд илүү өргөн хүрээнд мэдээлэх цуврал бичлэг хийх үүрэг хүлээсэн юм.

001

Тэдний анхны цуврал видео нь “сонсголгүй соёл”-ыг сурталчлахаас гадна тэдний амьдралыг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэг өнцгөөс  харах нь өрөөсгөл гэдгийг илэрхийлсэн.

Сонсголгүй иргэдийн ихэнх нь үзэх ёстой сурталчилгаагаа бараг олж хардаггүй. Иймд  сонсголгүй байхын эерэг талыг үзүүлэх нь ХБИ-н талаарх урьдчилсан төсөөлөл, ойлголттой байдаг олон нийтийн анхаарлыг шууд татдаг. Төслийн багийн аливаад дасан зохицох чадварыг шалгасан зүйл бол гэнэтийн хөл хорио тогтоосон нөхцөл байдалд видео зураг авалт хийж, үүнийгээ нийтэлжээ. Төслийн баг нь энэ төсөлд анхны амжилтаа гаргасан ч тэд амьдралд нөлөөлж байдаг хүмүүст, олон нийтэд өөрсдийн үгээ хүргэхийг хүсэж байсан юм.  

Тэдний дараагийн цуврал видео нь засгийн газраас өөрчлөлт хийж, хүмүүсийг адилхан үнэлэхийг шаардахад нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг чадахвижуулах  зорилготой. Дохионы хэлгүй хичээлд сурах гэх зэрэг бэрхшээлтэй тулгарч залхсан баг "Бидэнд дохионы хэлээр хичээл заа" нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөний залуу удирдагчтай хамтран ажилласан. 

004

Энэхүү баг дараагийн удаа хоёр зүйлд анхаарлаа хандуулсан байна: Эхнийх нь, тэдний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийн талаар нийгэм даяар мэдээлэх, Хоёр дахь нь, тэдний эрхийг дэмждэг хуулийн төлөөллийн талаарх гарц, гаргалгааг хуваалцах байлаа. Эхний түүх нь сонсголын бэрхшээлтэй эмэгтэйн бодит туршлага, түүний сонсголгүй байдалд олон нийтийн үзүүлсэн хариу үйлдэл нь түүнийг бусдаас өөр гэсэн мэдрэмж төрүүлсэн тухай байв. Энэ түүх бол бидний анхаарч авч үзэх ёстой түүх юм,  энэ нь бидэнтэй ижил асуудалтай хүмүүст тулгардаг саад бэрхшээлүүдэд бид хэрхэн нөлөөлдөг, эдгээр асуудлууд нь тэдэнд хэрхэн хохирол учруулж болохыг харуулдаг.

002

“Тэд сонсдоггүй, ярьдаггүй ч бусдын адил цохилох зүрхтэй, талархалтай байдаг. Тэд ертөнцийг гүнзгийрүүлэн судлах үедээ тэдэнд гайхалтай, хүчирхэг "хувь хүн" гэдгээ олж мэдсэн. Нандин сонсголын бэрхшээлтэй ч үүндээ сэтгэлээр унаагүй байна. Гэсэн ч нийгэм, хүмүүсийн хандлага түүнийг "тахир дутуу" болгоход хүргэж байгаад санаа зовж байна. "хэмээн төслийн хамт олон хуваалцсан юм.

Бид ижил төрлийн бэрхшээл, асуудалтай нийгмийн гишүүдэд тулгарч буй асуудлын талаар болон тэднийг хэрхэн хамгаалах талаар төрийн байгууллагуудад мэдээлэх хэрэгтэй. Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийн төслийн баг тэгш эрхэд суурилсан хүртээмжтэй нийгэм, хүн бүрийн амьдралд хувь нэмрээ оруулж, амьжиргаагаа дээшлүүлэх орон зайг бүтээсэн нийгэмд биднийг хөтлөхийн тулд бамбар асаасан.

Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвийн төслийн хүрээнд бүтээгдсэн видеог доорх линкээс үзнэ үү: