Ногоон сэтгэ кампанит ажил
15. 9 дүгээр сар 2020 Мэдээ

Ногоон сэтгэ кампанит ажил

Бидний төдийлөн анзаардаггүй барилгын хог хаягдал өдөрт 1200 портертэй тэнцэх хэмжээтэй хаягдаж байна. Барилгаас гарч буй хог хаягдлыг талбайгаас зөөхгүй барилгын талбай дээр булах эсвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэгт аваачиж асгадаг байна. Зарим компаниудын хувьд дахин ашиглаж болохуйц эд материалыг хувь хүмүүст худалдаалдаг байна. 

Уг асуудлын хүрээнд Европын холбоо, Европын холбооны Switch-Asia хөтөлбөр болон Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн хүрээн "Ногоон сэтгэ" кампанит ажил 8-р сараас эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөл нь барилгын хог хаягдлын талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж, ташаа ойлголтыг залруулах мөн барилгын хаягдлыг дахин боловсруулж, ашиглах нь зөвхөн эдийн засгийн хувьд үр ашигтай төдийгүй байгаль экологид эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг таниулахаар зорьж байгаа юм.