ТЕНДЕРИЙН УРИЛГА: ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ
30. 4 дүгээр сар 2021 Мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА: ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) -тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн тодорхой зорилтууд нь БЖДҮ-үүдэд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх юм. Төслийн хүрээнд Монгол улсад  ашиглагдаж байгаа хуванцар дахин боловсруулах технологид байгаа дутагдал, цоорхойг нь тодорхойлсны үндсэн дээр БЖДҮ-үүдэд олон улсын сайн туршлагаас тохиромжтой технологийг санал болгоход чиглэсэн “Хуванцар дахин боловсруулах технологийн дутагдлыг тодорхойлох үнэлгээ”-г зөвлөмжийн хамт боловсруулахаар зорьж байгаа тул БЖДҮ-үүдийн ашиглаж байгаа технологийн талаар мэдээлэл цуглуулж суурь судалгааг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Судалгааны зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь хуванцар дахин боловсруулалтын техник, нийгэм, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг цуглуулж “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ-ийн технологийн суурь судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулахад оршино. Даалгаврын хүрээнд цуглуулсан мэдээлэл болон судалгааны тайлан нь Монгол улс дахь хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүдэд дутагдаж байгаа технологийн төрлийг тодорхойлох “Хуванцар дахин боловсруулах технологийн дутагдлыг тодорхойлох үнэлгээ”-ний суурь болж өгөх юм. Дэлгэрэнгүйг Хавсралт А-с харна уу.

Тавигдах шаардлага:

  • Төсөлд технологийн судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай;
  • Байгаль орчин, хог хаягдлын менежментийн салбарын талаар мэдлэг, туршлагатай;
  • Хуванцар дахин боловсруулах технологийн талаар техникийн болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэргэжлийн түвшний ойлголттой;
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
  • Англи болон Монгол хэл дээр мэргэжлийн түвшинд судалгааны тайлан боловсруулах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Мэргэжлийн, санаачилгатай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Хуванцар дахин боловсруулагч БЖДҮ-үүдийн технологийн мэдээллийг цуглуулж суурь судалгааны тайлан боловсруулах ажлын төлөвлөгөө, үүнд судалгааны аргачлал, болон тухайлсан ажил үүргийг ямар хугацаанд яаж гүйцэтгэх тухай болон санал болгох судалгааны тайлангийн бүтэц зэргийг дурдах;
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт
  4. Судалгаа хийх, тайлан дүгнэлт боловсруулах гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), мэргэжлийн дипломын хамт;
  5. Судалгаа хийх төсөв, үнийн санал (нийт үнийн санал 2500 еврогоос хэтрэхгүй байх);
  6. Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  7. Байгууллагын танилцуулга;

Тендерт оролцогч байгууллага/эксперт дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 5-р сарын 13-ны дотор ccr.mongolia.office@caritas.cz хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-88311830 утсаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.

Хавсралт A

  1. Зорилтот бүлэг: Хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүд
  2. Даалгаврын зорилтууд:
    1. “Хуванцар дахин боловсруулах технологийн цоорхойн үнэлгээ” боловсруулахад шаардагдах технологийн суурь мэдээллийг Улаанбаатар хот (24 орчим үйлдвэр) болон Булган аймгийн төв дэх (1 цех) БЖДҮ-үүдээс цуглуулах
    2. “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ-ийн технологийн суурь судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулах
  • Судалгаа хийхийн тулд авах шаардлагатай арга хэмжээнүүд
    1. Тохиромжтой судалгааны аргыг урьдчилан тодорхойлсон байх
    2. Товч тодорхой, нарийвчилсан судалгааны үе шаттай байх
    3. Судалгааны үр дүнд ирүүлэх тайлан, мэдээллийн жагсаалтыг гаргах
    4. Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө гаргах
    5. Урьдчилан тодорхойлсон баг бүрэлдэхүүнтэй байх, даалгаврыг хуваарилсан байх
    6. Дэлгэрэнгүй төсөв, төсвийн төлөвлөгөө гаргах
    7. Судалгааны хийгдэх үед захиалагчид 1 удаагийн явцын тайлан ирүүлэх
    8. Судалгаанд ашигласан асуумжийг судалгааны эцсийн тайланд хавсаргах
  1. Судалгааны аргачлал

Судалгааны ерөнхий зорилгыг биелүүлэхэд туслах арга аргачлалыг  гүйцэтгэгч өөрийн сонголтоор сонгож ашиглана. КЧР байгууллагын зүгээс судалгаанд шаардагдах хуванцар дахин боловсруулагч БЖДҮ-ийн ерөнхий болон холбоо барих мэдээллийг гүйцэтгэгчид өгч болно.

Мөн КЧР нь гүйцэтгэгчид судалгааны үеэр хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүдээс хариулт авбал зохих асуултын жагсаалтыг өгөх болно. “Хуванцар дахин боловсруулах технологийн суурь судалгаа”-ны тайланд тэдгээр мэдээллийг багтаасан байх шаардлагатай ба гүйцэтгэгч асуултуудыг БЖДҮ-ийн онцлогт тохируулан өөрчилж болно.