Тендерийн урилга
25. 6 дугаар сар 2020 Мэдээ

Тендерийн урилга

Каритас Чех Репаблик байгууллага нь 2008 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд нийгмийн ажил, эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсрол, мал аж ахуй, мэргэжлийн сургалт, хог хаягдал дахин боловсруулах чиглэлийн төслүүдийг Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган, Завхан болон Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн. Та бүхнийг Каритас Чех Репаблик байгууллагын Европын холбоо, Чехийн хамтын ажиллагааны  хөгжлийн агентлагийн санхүүжилттайгаар хэрэгжүүлж буй “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд хийгдэх медиа кампанит ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Медиа кампанит ажлын зорилго нь “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд барилгын хог хаягдлын менежмент, барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн, түүний журам, стандартын талаарх олон нийтийн болон барилгын салбарын ЖДҮ-ийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Барилгын хог хаягдал нь Монголын нийт хог хаягдлын 20-25 хувийг эзэлдэг. Барилга барих болон нураах салбар эрчимтэй өргөжиж байгаа хэрээр барилгын хог хаягдал хараа хяналтгүйгээр нэмэгдэж байна. Барилгын хог хаягдлын менежмент, цаашилбал барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаар иргэд олон нийт, барилгын салбарын оролцогчдын мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас барилгын хог хаягдал байгальд хоргүй, дахин боловсруулж гаргаж авсан бүтээгдэхүүн чанар муутай зэрэг ташаа ойлголтууд их байдаг. Иймд тус кампанит ажил нь энэ талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж, холбогдох хууль журмыг таниулах, ташаа ойлголтыг залруулахад чиглэгдэнэ.

Тендерийн хуваарь:

 

Огноо

Цаг

Тендерийн материал авах сүүлийн хугацаа (илгээх хугацаа хамаарахгүй)

2020 оны 7  сарын 9

18 цаг

Тендерийн материал нээх

2020 оны 7 сарын 10

9 цаг

Эхний шатанд шалгарсан оролцогчидтой уулзалт хийх

2020 оны 7 сарын 20

9 цаг

Шалгарсан гүйцэтгэгчид мэдэгдэх

2020 оны 7 сарын 21

12 цаг

Гэрээ байгуулах

2020 оны 7 сарын 27

18 цаг

Сонгон шалгаруулах шалгуур:

Тендерт оролцогчдыг дараах үзүүлэлтүүд дээр үндэслэн, эдийн засгийн хувьд хамгийн давуу талтай, үйлчилгээний чанар болоод тендерийн үнийг хангасан байдлаар сонгон шалгаруулна.

  • Үнийн санал /Тендерийн нийт төсөв 45 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байх/
  • Гүйцэтгэсэн ажлын туршлага
  • Санал болгож буй арга барил, үйл ажиллагааны чанар

Бичиг баримтын бүрдэл:

Тендерт оролцогч нь дараах бичиг баримтыг Монгол болон Англи хэлээр ирүүлнэ.

  1. Хугацаат ажлын төлөвлөгөө
  2. Төсвийн задаргаа (НӨАТ-гүй үнээр)
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Гүйцэтгэгчийн ажлын туршлагыг харуулах бичиг баримтууд /Өмнө нь гүйцэтгэж байсан ажлын тайлан, жишээ гэх мэт/
  5. Өөрийн ирүүлж буй саналыг дэмжих бусад мэдээлэл, судалгаа, бичиг баримтууд

Оролцогч үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дараах дарааллын дагуу боловсруулсан байна:

  1. Хугацаат ажлын төлөвлөгөө боловсруулах
  2. Төлөвлөгөөний дагуу контент бүтээх
  3. Контент материалыг олон нийтэд хүргэх
  4. Төлөвлөгөөт ажлыг тайлагнах

Тендерийн сонгон шалгаруулалтыг дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэж хийнэ:

  1. Шаардлага хангасан байдал /Зөвхөн дээр дурьдсан тендерийн бичиг баримтыг бүрэн дүүрэн илгээсэн оролцогчдын материалыг сонгон шалгаруулалтад оролцуулна/
  2. Төсвийн хүрээг дагасан байдал
  3. Ажлын төлөвлөгөө
  4. Гүйцэтгэсэн ажлын туршлага
  5. Олон улсын, донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай эсэх

Тендерийн материал ирүүлэх заавар:

Тендерийн бичиг баримтыг эх хувиар нь лацтай дугтуйнд хийж, дугтуйн дээр Тендер нээх цагаас өмнө нээхийг хориглоно  гэж Монгол эсвэл Англи хэлээр бичиж ирүүлнэ. Мөн дугтуйн дээр тендерийн “TD_MN16F_20062301” дугаарыг бичсэн байна. Тендерийн саналыг шуудангаар 2020 оны 7 сарын 9-өөс өмнө Каритас Чех Репаблик байгууллагын дараах хаяганд ирүүлнэ. Хаяг: 503 тоот, 5 давхар, Дельта төвийн байр, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих:

Тендерийн материал болон төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, хүсэлт гарвал дараах +976 7013-5899 дугаараар болон ccr.mongolia.office@caritas.cz хаягаар лавлана уу.

Санамж: Хугацаа хэтэрч ирүүлсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.