ТЕНДЕРИЙН УРИЛГА (ХОГИЙН САВ НИЙЛҮҮЛЭХ)
7. 9 дүгээр сар 2021 Мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА (ХОГИЙН САВ НИЙЛҮҮЛЭХ)

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" (05/2020-04/2024) төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) болон Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ)-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Энэхүү төслийн хүрээнд:

  1. Орон сууцны хорооллуудын гадна талбайд байрлуулах (4 ш),
  2. Гэр хорооллын өрхийн хашаанд байрлуулах (46 ш) энгийн хог хаягдал ангилан ялгах сав нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн хуваарь:

 

Огноо

Цаг

Тендерийн материал авах сүүлийн хугацаа (илгээх хугацаа хамаарахгүй)

2021 оны 09 сарын 24

18 цаг

Тендерийн материал нээх

2021 оны 09 сарын 28

10 цаг

Шалгарсан нийлүүлэгчид мэдэгдэх

2021 оны 10 сарын 04

10 цаг

Гэрээ байгуулах

2021 оны 10 сарын 05

18 цаг

Сонгон шалгаруулах шалгуур:

Тендерт оролцогчдыг дараах үзүүлэлтүүд дээр үндэслэн сонгон шалгаруулна.

  • Хогийн савны техникийн тодорхойлох үзүүлэлтүүд
  • Санал болгож буй үнэ (Тендерийн нийт төсөв 28 100 000 төгрөгөөс хэтрэхгүй байх ба энэ нь НӨАТ оруулаагүй үнэ болно)
  • Санал болгож буй бүтээгдэхүүний загварын ашигтай байдал, үзэмж, материалын чанар ба эх үүсвэр (дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн бол давуу тал болно.)
  • Өмнөх туршлага

Бичиг баримтын бүрдэл:

Тендерт оролцогч нь дараах бичиг баримтыг Монгол эсвэл Англи хэлээр ирүүлнэ. Үнийн саналын хуудас болон Техникийн тодорхойлолтын хуудсыг эндээс татаж авна уу.

  • Гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан үнийн саналын хуудас
  • Гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан техникийн тодорхойлолт/саналын хуудас
  • Санал болгож буй хогийн савны загварын шийдэл, хийцийг харуулах зураг төсөл эсвэл хамааралтай нэмэлт зурган мэдээлэл
  • Өмнө нь хийж байсан ижил төстэй хогийн савны зураг
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын товч танилцуулга, брошур
  • Өмнөх үйлчлүүлэгчээс гаргаж өгсөн тодорхойлолт

Тендерийн материал ирүүлэх заавар:

Тендерт оролцогч нь дээрх шаардлага хангасан бичиг баримтуудыг 2021 оны 09-р сарын 24-ний дотор ccr.mongolia.office@caritas.cz мэйл хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Тендерийн материал болон төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, хүсэлт гарвал +976 8090-6399 дугаараар холбогдоно уу.