Залуучууд хөгжин цэцэглэх нийгмийг бүтээхүй
14. 2 дугаар сар 2022 Мэдээ

Залуучууд хөгжин цэцэглэх нийгмийг бүтээхүй

Залуучуудад ямар асуудал тулгардаг, сайн сайхан нийгмийг бүтээхэд залуучуудыг хэрхэн дэмжих хэрэгтэй гэдгийг та мэдэх үү? Манай улсын хүн амын гуравны нэгийг залуучууд эзэлдэг хэдий ч бүхий л салбарт тэдний оролцоо, дуу хоолой дутаж, олон бэрхшээлтэй тулгардаг байна. Иймд бид БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэйгээр залуучуудыг нийгмийн идэвхтэй гишүүн болгохын төлөө тэднийг сурган ажиллаж байна.

Сорилтуудыг даван туулахуй

Залуучуудад чанартай боловсрол эзэмших боломж хомс, улмаар КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр тэдний суралцах үйл явц тасалдаж, нийгэмд хувь нэмрээ оруулах боломж хангалттай байдаггүй байна. Үүний үр дүнд залуучууд хөдөлмөрийн зах зээл болоод иргэний нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ур чадвар дутмаг байдаг байна.

БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны Шилжилтийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бид залуучууд болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын төлөөллүүдэд зориулан олон төрлийн шинэлэг сургалт зохион байгуулж, залуучуудын оролцоо, нөлөөллийн зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэхэд тусалсан юм. Түүнчлэн, залуучуудын ИНБ-ууд нь төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа илүү сонирхолтой, залуучуудад чиглэсэн болгож, нийгэм дахь өдөр тутмын ажилдаа шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон юм. Эдгээр үйл ажиллагаанууд нь Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдийн алсын харааг өргөжүүлэх нь

Төслийн баг нь залуучуудын ИНБ-ын чадавх, суралцах боломжийг сайжруулах зорилгоор Виртуал технологийн (VR) багц төхөөрөмжийг таван байгууллагад гардуулан өгсөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэд, залуучуудыг шинэлэг технологийн тусламжтайгаар хил хязгаар, соёлын хүрээнээс давж сэтгэх боломжийг олгохыг хүссэн юм. Цаашлаад залуучуудын төрийн бус байгууллагуудын эв нэгдэл, түншлэлийг бий болгоход тусалсан юм. Шинэ боломжууд нь тэдэнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах, хөгжих цоо шинэ, шинэлэг арга барилыг хэрэгжүүлэх боломжийг олгоно.

Орон нутгийн залуус технологийн нэн ялангуяа виртуал технологийн талаарх ойлголт, мэдлэг муутайбайдаг. Бид энэхүү төхөөрөмжөө ашиглан орон нутгийн зорилтот бүлгийн залууст зориулан виртуал технологи ашиглан бодлогын нөлөөллийн ажил, сургалт, үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах болно. Бидэнд энэхүү боломжийг олгож буй та бүхэнд баярлалаа” хэмээн VR төхөөрөмжийн уралдааны оролцогч,Дорноговь аймгийн “Хүчтэй залуусын давалгаа” ТББ-ын зохицуулагч С.Бэрцэцэг хэлсэн юм.

271094669_3006327546282837_8388667622316995386_n

Нүдээ олсон сургалт

2021 оны 8-р сар болон 9-р саруудад залуучууд болон иргэний нийгмийн байгууллагуудын чадамжийг сайжруулах 3 өдрийн “Сургагч багш” бэлтгэх сургалт 2 удаа зохион байгуулсан юм. Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь аймгийн залуучууд төдийгүй Улаанбаатар хотын залуучууд гэх мэт нийт 48 залуучууд уг сургалтад хамрагдсан юм. Амжилттай ажиллаж буй ИНБ-уудын төлөөлөл, удирдагчид нь хэрхэн амжилттай ТББ-уудыг удирдан зохион байгуулах, санхүүжилт босгох талаар өөрсдийн зөвлөгөө, туршлагаасаа хуваалцсан юм.

Би маш олон сургалтуудад хамрагдаж байсан хэдий ч энэ удаагийн сургалт миний нүдийг нээсэн сургалт боллоо.Өөрийн удирддаг ТББ-ыг цаашид илүү сайн удирдан зохион байгуулахад хэрхэн хэрэгцээндээ нийцүүлсэн төслийн санал бичих талаар маш их зүйлийг мэдэж авлаа. Сургалтаар олж авсан мэдлэгээ өөрийн ажилдаа алхам алхмаар ашиглах болно. Өөрсдийн хамгийн шилдэг туршлагаасаа хуваалцсан мэргэжилтнүүдээс алсын хараа, зорилгоо тодорхой гаргах нь ямар чухал гэдгийг би ойлгосон. Төгсгөлд нь би өмнө цөөхөн ИНБ-уудыг мэддэг байсан бол сургалтын үеэр олон өөр өөр ИНБ-уудын төлөөлөл болсон шинэ хүмүүстэй танилцаж, ИНБ-ууд хамтран ажиллах нь ямар чухал байдаг гэдгийг ойлгосон” хэмээн сургалтад хамрагдсан оролцогчдын нэг болох Ж. Ариунзаяа хуваалцсан юм.

240601679_4086529291470461_7705868933343759823_n

Сургалтад хамрагдсан сургагч багш нар нь өөрсдийн орон нутгийн залуучууд, шинэ залуу ИНБ-уудын чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулсан юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх чадавхи бэхжүүлэх сургалт нь төслийн зорилтод газрууд болох Баянхонгор, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ аймгууд болоод Улаанбаатар хотод нийт 121 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхүү сургалт нь ТББ-ын менежмент, стратегийн төлөвлөгөө, санхүүгийн болон хүний нөөцийн менежмент, төсөл бичих гэх мэт сэдвийг хамарсан юм.

Бид залуучуудын иргэний болон улс төрийн оролцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

Бодлого, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо дутмаг байгаа нь манай улсын тулгамдсан асуудал болж буй юм. Энэхүү асуудал нь залуучуудад оролцооны үнэ цэнийн талаарх ойлголт мэдлэг дутмаг байгаатай холбоотой юм. Иймд төслийн баг нь залуучуудын иргэний нийгмийн оролцоог сурталчлан таниулах медиа кампанит ажил өрнүүлж, залуучуудын ИНБ-дад төслийн саналаа бодит практикт хэрэгжүүлэх үүднээс тэдний жижиг төсөлд санхүүжилт олгосон юм.

Залуучууд болон залуучуудаар удирдуулсан ИНБ-уудын санал санаачлагыг дэмжих зорилгоор төслийн зорилтод таван байрлал дахь залуучуудын ИНБ-уудын дунд жижиг төслийн уралдаан зарласан юм. Энэхүү уралдаанд зургаан төрийн бус байгууллага (Дорноговь аймгийн “Хүчирхэг залуучуудын давалгаа” ТББ, Баянхонгор аймгийн “Мэдлэг, Түншлэл, Амжилт ТББ, Улаанбаатар хотын Өөрчлөлтийн салхи ТББ, Улаанбаатар хотын Гурван цагийн аяс ТББ, Улаанбаатар хотын Монголын Карл Попперынмэтгэлцээний клуб, Сэлэнгэ аймгийн Залуучууд – Хөгжлийн хүч ТББ) шалгарч, 550 еврогийн санхүүжилтийг гардуулсан юм. Эдгээр байгууллагууд нь төслөө амжилттай хэрэгжүүлж буй юм. Үүний үр дүнд залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд нь орон нутаг болоод үндэсний хэмжээний бодлого, шийдвэр гаргах түвшинд оролцох байр суурь сайжрах юм.

Түүнчлэн бид төслийн хүрээнд 2021 оны Ерөнхийлөгчийн Сонгуульд  залуучуудыг идэвхтэй оролцож саналаа өгөхийг дэмжсэн мөн сурталчилгааны зурагт хуудсаар дамжуулан залуучуудын нийгмийн оролцоог дэмжих зорилгоор  “Dos and Don’t” (Жишээ ба бишээ)  гэх фэйсбүүк хуудсыг нээсэн юм. Илүү сайн залуу хүн байхын тулд юу хийх ёстой болоод юу хийх ёсгүй, ардчилсан нийгэмд залуучуудын оролцоо, тэдний дуу хоолой ямар чухал гэдгийг харуулсан контентуудыг тус хуудсаараа амжилттай түгээсэн юм. Бүх зурагт хуудас нь ардчилсан төр нийгэмд залуучуудад байгаа боломжийг тэдэнд ойлгуулахад зориулагдсан. Улмаар тус хуудас олон залуу фэйсбүүк хэрэглэгчдийг татаж, ганцхан сарын дотор 4300 дагагчтай болсон юм.

Эдгээр үйл ажиллагаанууд нь залуучууд, залуучуудын төрийн бус байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлж, шийдвэр гаргах үйл явцад татан оролцуулах замаар тэдний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.