Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл

Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл

Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар нь Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Нидерланд Улсын Дельфтийн Технологийн Их сургууль, (ДТИХ) Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Европын Холбоо, Европын Холбооны Switch Asia хөтөлбөр, Чехийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн дэмжлэгтэйгээр нийт 1.36 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдэд барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар Монгол дахь ядуурал, цаг уурын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор хэрэгжиж байна. Төслийн гол үр шим хүртэгчид нь барилгын салбарын ЖДҮ эрхлэгчид, их сургуулийн профессор, багш, оюутнууд, төрийн ба төрийн бус байгууллага ба хувийн хэвшил юм.

Төслийн зорилгод хүрэхийн тулд дараах 4 төрлийн зорилт тавин үр дүнг хүлээж байна.

Хүлээгдэж буй үр дүн – 1: Төслийн гол оролцогч талууд болон барилгын салбарынхан барилгын хог хаягдлыг тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байх.

Үйл ажиллагаа: Барилгын хог хаягдлын одоогийн нөхцөл байдлын суурь судалгаа хийн хэвлэлтэнд гаргах, Сургалтын материал, зааварчилгаа боловсруулан бэлтгэн MOOC Онлайн нээлттэй хичээлийн платформ нэвтрүүлэх, Хог хаягдлын тогтвортой менежментийн сургалтын материалын дагуу ЖДҮ-д сургалт зохион байгуулан Барилгын хог хаягдлын менежментийн хичээлийн хөтөлбөр боловсруулан нэвтрүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн – 2: Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн гарган, тестэлж, эдийн засгийн талаас судалгаа хийж, стандарт гарган батлуулж, зах зээлд гаргахад бэлдэх.

Үйл ажиллагаа: Европын барилгын хог хаягдлын дахин боловсруулдаг жишээнд суурилан Материалын Урсгалын Анализ судалгаа хэвлэх, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн гаргах туршилт судалгаа хийх, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүний эдийн засгийн үндэслэлийн судалгаа гаргах, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүний  стандартыг боловсруулан батлуулах, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан Шинээр гаргасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ЖДҮ-д зориулан сургалт зохион байгуулна.

Хүлээгдэж буй үр дүн – 3: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах ач холбогдлыг холбогдох ЖДҮ-д болон салбарын төрийн байгууллагуудад сурталчлан таниулж, мэдлэг ойлголтыг сайжруулах.

Үйл ажиллагаа: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах талаар олон нийтийн мэдлэг мэдээллийн судалгаа хийх, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүний талаар зорилтот бүлгийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, Барилгын компаниуд болон ЖДҮ эрхлэгчдийг холбосон үйл ажиллагаа зохион байгуулах, Холбогдох байгууллага, оролцогч талуудыг хамруулсан мэдлэг мэдээлэл түгээнэ.

Хүлээгдэж буй үр дүн – 4: Барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах.

Үйл ажиллагаа: Одоогийн хууль эрх зүйн байдлыг дүгнэн зөвлөмж боловсруулах, Холбогдох шийдвэр гаргагчдийн оролцуулан хууль эрх зүйн оновчтой орчны талаар хэлэлцэх, Европын барилгын хог хаягдлын менежментийн шилдэг туршлага судлах сургалт аялал зохион байгуулах, БХБЯамтай хамтран барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн журам боловсруулан батална.