Газар зүйн байрлалаараа тусгаарлагдсан нийгмийн бүлэгт чиглэсэн төсөл
30. 12 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Газар зүйн байрлалаараа тусгаарлагдсан нийгмийн бүлэгт чиглэсэн төсөл

Хэдийгээр Монгол улс бүх нийтийн боловсролын мянганы хөгжлийн гурав дахь зорилтоо хэрэгжүүлэхээр амжилттай явж буй хэдий ч 2008 оны байдлаар бага насны хүүхдийн хөгжлийн ялгаа, бие бялдрын болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалтын түвшин бага, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тал хувь нь цэцэрлэгт хамрагдсан гэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай боловсролын асуудлууд байна. 1991 онд Монгол улсад  боловсролын салбарт Зөвлөлт Холбоот Улсаас дэмжлэг үзүүлэхээ больсны дараа сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрс буурсан.

Боловсрол Шинжлэх Ухааны Яам энэхүү нөхцөл байдлыг сайжруулахад тустай алхмуудыг хийсэн хэдий ч хөдөө, алслагдсан орон нутагт,  ялангуяа нүүдэлчин ард иргэдэд сургуулийн өмнөх боловсролын олгоход тулгараад байгаа зарим бэрхшээлүүд байсаар байсан. Малчдын бэлчээрийн байршлыг хавар, зуны улиралд урьдчилан таах боломжгүй, хүнд өвөл, ойролцоох суурингаас алслагдмал байдал нь сургуулийн өмнөх боловсрол олгох тэр байтугай эцэг эхийн оролцоотой гэрийн боловсрол олгоход бэрхшээл учруулж байгаа юм. Харилцаа холбоо тийм ч хялбар биш мөн дээрээс нь үнэтэй, газар хооронд явахад хол, ядрах,  мөн аялах нь заримдаа аюултай байдаг.

Уг асуудлыг шийдэхийн тулд Каритас Чех Репаблик байгууллага нь Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр “Албан бус зайны боловсролын үндэсний төв”-ийн хамтран “Нийгэмд эзлэх байр суурь болон газар зүйн байрлалаараа тусгаарлагдсан орон нутгийн бүлгийн нийгэм эдийн засгийн тогтвортой байдал” төслийг 2008-2009 хооронд хэрэгжүүлсэн юм.

Булган аймгаас сонгосон орон нутгийн иргэд боловсролыг (төсөл бага насны хүүхдийн боловсрол түүний дотор сургууль завсардалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд анхаарч) интерактив радио хэлбэрээр гэртээ олж авах боломжтой болсон.

Орон нутгийн нийгмийн ажилтнууд, Улаанбаатар хотоос ирсэн ТББ-ын мэргэжилтнүүдийн хамтын сургалт, дадлага болон  нийгмийн ажлын дадлага туршлагатай оюутнуудын тусламжтайгаар хээрийн нийгмийн үйлчилгээг Булган аймгаас сонгогдсон хүмүүст хүртээмжтэй болгосон.

Төслийн ерөнхий зорилт нь Булган аймгийн малчдын нөхөрлөлийн хүрээнд амьдралын нөхцөлийг сайжруулах, үзүүлж буй үйлчилгээний чанар болон хүртээмжийн нэмэгдүүлэх явдал байсан. Бид хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд радио харилцаа холбооны хичээлийг уялдуулах хэлбэрээр боловсролыг олгох, орон нутгийн нийгмийн ажилтны тусламжтайгаар хөдөө орон нутагт нийгмийн ажлын боломж бага олддог нийгмийн ажил эрхэлдэг залуу оюутнуудыг нэгтгэх замаар нийгмийн үйлчилгээг сайжруулахыг хүссэн юм. Уг заах арга нь хөгжлийн бэрхшээлтэй, сургуулиас завсардсан, 3-5 насны цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдэд зориулсан юм.

Энэхүү төслийн зорилго нь бие мах бодь, оюун санаа, нийгмийн хөгжлийг дэмжих,  хүмүүжүүлэх арга хэмжээ, боловсрол, хамгаалал, халамжилж сургуульд сурахад нь бэлдэх явдал байсан. Төсөл нь мөн сургуулиас завсардсан хүүхдүүдэд дахин сурах боломж олгохоор зорилт тавин ажилласан юм.

Шууд зорилтот бүлэг

  • Алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүд ( Булган аймаг )
  • Алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдийн эцэг эх
  • Нийгмийн ажилчид, оюутнууд
  • Нийгмийн ажилчид- хөдөө орон нутагт ажилж байгаа мэргэжилтнүүд
  • Монгол улсын алслагдсан хөдөө орон нутагт бага боловсрол олгож байгаа сурган хүмүүжүүлэгчид
  • Хөдөө орон нутгийн төлөөлөл
  • Мэргэжилтэнүүд
  • Монгол улсын алслагдсан хөдөө орон нутагт бага боловсрол олгож байгаа сурган хүмүүжүүлэгчид
  • Хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг юм.