ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ
5. 6 дугаар сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

Каритас Чех Репаблик, Пийпл ин нийд олон улсын байгууллагууд хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтэн дор Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд "Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл" - ийг 2015-2016 оны хооронд амжилттай хэрэгжүүллээ. 

Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх гол зорилтын хүрээнд баруун аймгуудад цаашлаад үндэсний бодлогын түвшинд Явуулын эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх,  институтчилэх болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд уг төслийн  зорилго, үйл ажиллагаа нь чиглэгдэнэ. Төслийн хүрээнд санал болгож буй арга хэмжээ нь Монгол Улсын алслагдсан хөдөө орон нутгийн хүн амд  хүртээмжтэйчанартай үйлчилгээ  үзүүлэхэд ашиглагдах тусгайлсан арга зүйн ба хууль эрх зүйн  орчинг бий болгоход хувь нэмэр оруулах болно.  

Зорилтот хүрээГовь-АлтайХовдБаян-Өлгий аймаг зорилтот аймгаар сонгогдсон ба  эдгээр 3-н аймгийн алслагдсан 74,000 орчим  хүн ам төслийн үр дүнд шууд ашиг тусыг хүртэх болно. 

Төсөл нь дараах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй. 

Үр дүн 1: Аймгийн хэмжээнд хэрэглэх Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээний аргачлал гарын авлага боловсруулах; 1) Монгол улсын хэмжээнд явуулын эрүүл мэндийн үйлчилгээний сайн туршлагын зураглал гаргах, үнэлэх, судлах; 2) Монгол улсын хэмжээнд явуулын эрүүл мэндийн үйлчилгээний боломжит хувилбар боловсруулах тодорхойлох; 3) Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээний арга зүйн гарын авлага боловсруулах 

Үр дүн 2: Явуулын эрүүл мэндийн үйлчилгээг чиглэсэн 3 аймагт нэвтрүүлэн бусад  харилцан нөхсөн үйлчилгээтэй холбох; 1) Төсөл хэрэгжих аймгуудад суурь сургалт зохион байгуулах; 2) Төсөл хэрэгжих аймгуудад ЯЭМҮ-ний аргачлал гарын авлагын ашиглалтын талаарх сургалт зохион байгуулах; 3) Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөлтийн дагуу уулзалт зохион байгуулах; 4) Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг бусад  харилцан нөхсөн үйлчилгээтэй уялдуулах   

Үр дүн 3: Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг үндэсний түвшинд дэмжигдэх ба хууль эрх зүйн хүрээнд нэгтгэх ухуулгыг дэмжих; 1) Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагын талаарх ойлголтыг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг Эрүүл Мэнд, Спортын Яам болон эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудын түвшинд зохион байгуулах. Үүнд: a) орон нутагт томилолтоор ажиллах бШийдвэр гаргагчдын түвшинд семинар зохион байгуулах; 2) Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээний талаарх зөвлөмж боловсруулах; 3) ЯЭМҮ-ний талаар гарсан зөвлөмжийг Эрүүл Мэнд Спортын Яамны бодлого стратегид тусгайлан тусгах ажлын хэсэг гаргах санал тавьж ажиллах