Бидэнтэй ажиллах

Бид бусдад туслахыг тэргүүнд тавьдаг боловсролтой, хөдөлмөрч хүмүүсээс бүрдсэн хамт олон юм.  Бид ажилчдынхаа сайн сайхны төлөө санаа тавьдаг орчин үеийн, ашгийн төлөө бус байгууллагад ажилладаг. Бүх насны, өөр өөр үндэстнээс бүрдсэн хүмүүс манай хамт олныг бүрдүүлдэг.

Та манайд сайн дурын ажил, дадлага ажил хийхийг эсвэл ажилтан болж манай багын нэг гишүүн нь болмоор байна уу? Доорх сайн дурын ажил ба дадлага ажил, болон КЧР Монгол байгууллагад ажиллах хуудас руу зочилж, сүүлд зарлагдсан ажлын байртай танилцаарай.

eka

‘Би ажлынхаа хамт олны хоорондын харилцаа, ажил үүргээ зохицуулдаг арга барилд их талархалтай байдаг. Ажлын эерэг орчин, дарамт шахалтгүй удирдлага,  надад гэр бүл шиг минь санагддаг хамт олондоо  маш их хайртай. Нийгэмдээ сайн зүйлийг хийх зарчимтай байгууллагт ажилладагтаа баяртай байдаг. Каритас Чех Репаблек бол ажиллахад хамгийн таатай байгууллага юм’.

Буян-Өлзий,  Төслийн туслах ажилтан

Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгийн газарт ажиллах тухай

Komunikační stážistka Adéla

 ‘Хийж буй ажилдаа дуртай, ажлаа чанарын өндөр төвшинд гүйцэтгэдэг боловсролтой хүмүүстэй хамт ажиллаж тэднээс суралцах боломж олдсон нь миний хувьд маш том туршлага болсон.  Надад Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийн үр шим хүртэгч нараас ярилцлага авах боломж олдсон юм. Миний хувьд Монгол улсад хэрэгжүүлж байгаа төслийн эерэг үр дүн харсан маань надад маш их урам зориг өгсөнАмьдралын минь туршид надад үлдэх туршлага хуримтлуулж чадсандаа маш их баяртай байна’.

Ичинноров, Хэвлэл мэдээллийн сайн дурын ажилтан

Сайн дурын ажил болон дадлагын ажлын тухай

Ажлын байрны зар

Мэдээлэл олдсонгүй