Сайн дурын ажил болон дадлага ажил

Каритас Чех Репабликын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар нь дадлага, сайн дурын үйл ажиллагаа болон ажлаар дамжуулан манай төслүүдэд оролцох мөн манай байгууллагад ажиллах боломжийг олгодог. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй бөгөөд оюутнууд, шинэ төгсөгчид өөрсдийн сургалтын тухайлсан чиглэлийн дагуу манайд дадлага хийх боломжтой юм.

004737_05_0996002

‘Хийж буй ажилдаа дуртай, ажлаа чанарын өндөр төвшинд гүйцэтгэдэг боловсролтой хүмүүстэй хамт ажиллаж тэднээс суралцах боломж олдсон нь миний хувьд маш том туршлага болсон.  Надад Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийн үр шим хүртэгч нараас ярилцлага авах боломж олдсон юм. Миний хувьд Монгол улсад хэрэгжүүлж байгаа төслийн эерэг үр дүн харсан маань надад маш их урам зориг өгсөнАмьдралын минь туршид надад үлдэх туршлага хуримтлуулж чадсандаа маш их баяртай байна’.

Ичинноров, Хэвлэл мэдээллийн сайн дурын ажилтан

Дадлагад хэн хамрагдаж болох вэ?

Манай баг хамт олонд нэгдэж, 3-6 сарын туршид (долоо хоногт хамгийн багадаа 20 цаг) хамтран ажиллах боломжтой бөгөөд хүн бүхэн өргөдөл гаргах боломжтой. Мөн хүмүүнлэг, хөгжлийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулах чин хүсэлтэй шинэ төгсөгчид ч өргөдөл гаргах боломжтой билээ.

Ямар ур чадвар шаардлагатай вэ?

Манай баг олон үндэстнээс бүрдсэн бага хамт олон тул өргөдөл гаргагч нь Англи хэлийг сайн эзэмшсэн, харилцааны ур чадвар сайтай байхын зэрэгцээ оффисын программуудыг сайн ашигладаг байх шаардлагатай. Дадлага ажлын чиглэлээс хамааран бичих, тайлагнах, редакторлах, эсвэл тодорхой программыг ашиглах чадвар шаардагдах юм.

Сайн дурын ажилтнуудад ямар шаардлага тавих вэ?

Үйл ажиллагааны чиглэлээс хамааран сайн дурын үйл ажиллагаа нь манaй байгууллагад урт, богино хугацаагаар ажиллах боломжийг олгодог бөгөөд итгэл даах чадвар, даалгасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвараас гадна ашгийн бус салбарт ажиллах чин хүсэлтэй байх шаардлагатай билээ.

Бид танд ямар боломж, давуу талыг олгох вэ?

Нээлттэй, чин сэтгэлээсээ ажлаа гүйцэтгэдэг  баг хамт олонд нэгдэн ажиллаж,  өндөр туршлагатай мэргэжилтнүүдийн удирдлага доор өөрийн мэдлэгээ гүнзгийрүүлэн, танилын хүрээгээ тэлж мөн цаашлаад урт удаан хугацаанд хамтран ажиллах боломжтой юм. Дадлага дуусахад бид дадлага, сайн дурын ажил гүйцэтгэсэн тодорхойлолт өгөх боломжтой. 

Мэдээлэл олдсонгүй