Баянхонгор аймаг дахь залуучуудын дуу хоолойг дэмжье
29. 11 дүгээр сар 2022 Хэвлэлийн мэдээ

Баянхонгор аймаг дахь залуучуудын дуу хоолойг дэмжье

 Баянхонгор аймаг (2022 оны 11 дүгээр сарын 11) – Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төслийн баг нь Баянхонгор аймагт залуучуудын асуудлаар үүрэг хүлээгч төрийн байгууллага болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа.

БНЧУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил болон Европын Холбооны улсуудын Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Крис Дайкман Дуклес нар орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон залуучуудад урам зориг өгч, чадавхжуулах энэхүү сургалтад оролцсон юм. Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй юм. 

Залуучуудын оролцоог хангахад төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа их чухал болохыг энэхүү сургалтаас олж мэдлээ. Баянхонгор аймгийн нийт хүн амын 31 хувийг залуучууд эзэлдэг. Хэрэв бид залуучуудыгаа зөв чиглүүлж, тэдний оролцоог хангаж чадвал залуучууд маань орон нутгийн хөгжлийг хурдасгах гол тулгуур болох юм. Тиймээс энэхүү сургалтаар олж авсан залуучуудын оролцоог хангах шинэлэг аргачлал, олон улсын туршлагыг өөрийн орон нутагт хэрэгжүүлэхээр зорих болно” Янжмаа, Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн хуваалцсан юм.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл  Оролцогчид сертификат хүлээн авав

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтад орон нутгийн 30 залуу манлайлагчид оролцож, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах шинэлэг арга барилаас суралцаж, орон нутгийн залуучуудын оролцоог хангахад тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар харилцан санал солилцсон юм. Энэхүү семинар нь Дорноговь, Сэлэнгэ, Баянхонгор, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй сургалт юм. Мөн тус сургалтаар хэд хэдэн төрийн бус байгууллагуудын тэргүүн болон Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төслийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх Герман болон БНЧУ-ын сайн туршлагыг судлах аяллын оролцогч нар өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.

Энэхүү семинарт идэвхтэй оролцож, өөрсдийн сайн туршлагаа хуваалцаж, харилцан санал солилцсон орон нутгийн удирдлага болоод иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нартаа их баярлалаа. Энэ идэвхтэй байдлаа хадгалцгаая. Тус семинараас олж авсан эрч хүч, мэдлэгээ ашиглаж Баянхонгор аймаг дахь залуучуудын утга учиртай, үр бүтээлтэй оролцоог дэмжин, бэхжүүлж ажиллацгаая” хэмээн Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд хадагтай Аксель Никэйз хуваалцсан юм.

Баянхонгор аймгийн нутгийн удирдлагатай хамтран зөвлөлдөх зорилго бүхий аймгийн залуучуудын эвслийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, залуучуудын оролцоог сайжруулах ажлыг семинарын оролцогч нар эрчимжүүлэхээр санал нэгдсэн нь энэхүү семинарын нэг онцлох үйл явдал болсон юм.

Семинарт оролцогч залуучууд

“Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр, БНЧУ-ын Гадаад харилцааны яам болон Австралийн сайн дурын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад төсөл хөтөлбөрүүдийн талаар фэйсбүүк пэйж болон вэбсайтнаас авна уу.