“Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” сургалт

“Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” сургалт

КОВИД-19 цар тахлын энэ үед бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч залуучуудад бизнесийн орлого буурах, хөл хорионд үйл ажиллагаагаа тасралтгүй авч явах, үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцах харилцаа багасах зэрэг олон төрлийн бэрхшээлтэй нүүр тулж байна. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд (ЖДҮ) энэхүү өөрчлөлтөнд дасан зохицох бизнесийн загвараа өөрчлөх шаардлага тулгараад буй юм. 

Энэхүү шаардлагад тулгуурлан Европын Холбоо болон Азийн Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд “Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” цахим сургалтыг гарааны бизнес эрхэлж буй залууст болон ЖДҮ эрхлэгчдэд зориулан өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү цахим сургалтаар дамжуулан уг төсөл нь цар тахлын тааварлашгүй тодорхой бус нөхцөл байдалд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, улмаар тэднийг чадахижуулах зорилготой ажиллаж байна. Сургалтаар сургагч багш нар цахим платформ, мэдээллийн технологид суурилсан шийдлүүдийг ашиглан бизнесээ цэцэглэн хөгжүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх талаар өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж буй юм. Энэхүү сургалт нь дижитал маркетингийн чиг хандлага, цахим шилжилт, гарааны бизнесийн хөрөнгө босгох, загварчлах сэтгэлгээ, мэдээллийн технологийн шийдэлд суурилсан борлуулалт зэрэг сэдвүүдээс бүрдэж байна. Түүнчлэн, цахим орчинд амжилттай бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн хувийн туршлага, зөвлөмжөөс хуваалцаж байна. 

Panel

Залуусын хөдөлмөр эрхлэлт болон бизнес эрхлэлт нь Монгол улс дахь тогтвортой хөгжлийн гол тулгууруудын нэг юм. Европын Холбоо нь зохистой хөдөлмөр эрхлэлтийн боломжийг үргэлж дэмжин ажилладаг бөгөөд тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлт болоод тэднийг гарааны бизнес эрхлэх, хүний эрхийн мэдлэгтэй байх, суралцах, хөгжих, нийгэмд оролцоотой байх зэрэг явдлыг дэмждэг. Залуучуудын утга учиртай оролцоо болоод тэдний нийгэмдээ идэвхитэй үүрэг гүйцэтгэх явдал нь Монгол улсын хөгжил, засаглалын үйл явцад хувь нэмэр оруулах гол хүчин зүйл нь юм.” хэмээн Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христей онцолсон юм. 

Би 2019 онд Сэлэнгэ аймгийн иргэддээ шинэ соёл нэвтрүүлэхээр веган хоол, бялуу үйлдвэрлэлийн чиглэлээр “The Angel” кофе шопоо зориг гарган нээсэн. Эхэндээ бизнес маань байнгын, хэвийн үйл ажиллагаатай үргэлжилж байсан ч КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорионоос үүдэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадахгүй доголдолд хүрээд байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар бизнесийн үйл ажиллагаагаа дахин шинээр загварчилж, сошиал медиа маркетинг хэрхэн хийх, хүргэлтийн үйлчилгээг зөв менежментээр зохион байгуулах зэрэг өөрийн бизнестээ тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гаргалгаа олж харна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус сургалтанд оролцогч, The Angel кофе шопын захирал Н.Гантуяа хуваалцсан юм.

Энэхүү сургалт нь иргэний нийгмийг чадаххижуулах замаар залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тэдний иргэний оролцоо болоод сайн дурын ажлыг дэмжих зорилго бүхий “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн нэгээхэн хэсэг юм.

Төслийн тухай: Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбоо болон Азийн Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж байна.