Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр Сэлбэ голын эрэг орчмын 5 км газрыг цэвэрлэж 8100 кг хог түүлээ.
10. 10 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр Сэлбэ голын эрэг орчмын 5 км газрыг цэвэрлэж 8100 кг хог түүлээ.

Эх Дэлхийн Цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан 09-р сарын 17-ний өдөр залуучуудын оролцоотойгоор Сэлбэ голын эрэг орчмын 8 км газрыг цэвэрлэв.

Энэхүү үйл ажиллагаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Төвшин Сайхан Мөнх ТББ болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулав. Харин жинхэнэ баатрууд бол 191 орны 60 сая гаруй элэг нэгт залуустай нэгдэж, байгаль дэлхийгээ энэрэнгүй хайрлах дэлхийн өдөр эв санааны нэгдлээ илэрхийлэхийн тулд Бямба гаригийн хүйтэн жаварыг үл харгалзан уг арга хэмжээнд нэгдсэн 300 сайн дурынхны баг байлаа.

Сайн дурын 30 орчим залуус эх дэлхийн цэвэрлэгээний өдөр нэгдэв.

“2022 он бол Европын залуучуудын жил учраас бид энэ жилийн цэвэрлэгээний өдрөөр Залуучуудын Хүч Чадалд төвлөрч ажиллав. Энэ нь бид илүү сайхан ногоон ирээдүйг бүтээхэд залуучуудын үүрэг чухал болохыг онцолж байгаа хэрэг мөн. Залуучууд та бүхэн Монгол дахь бидний тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох Тогтвортой хөгжлийн хувьд үнэлж баршгүй өөрчлөлт гаргагчид юм. Монголын хог хаягдлын менежментийн хүрээнд бид Багасгах, Дахин ашиглах, Дахин боловсруулах тал дээр анхаарлаа төвлөрүүлнэ ажилладаг билээ. Тийм ч учраас өнөөдөр бид хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүйгээр хуучин хувцас, эд зүйлсээ солилцох замаар дахин ашиглаж, дахивруудыг ард иргэдээс цуглуулж дахин боловсруулалтад өгөх юм” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз үйл ажиллагааны үеэр хог хаягдлыг цэвэрлэж, ангилж, дахин ашиглахын ач холбогдлыг онцлов.

Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд байгальд ээлтэй байхыг уриаллаа.

Дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан Европын Холбооны Элчин сайд Аксел Никаиз оффисуудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахад холбоотой Дүрмүүдийг гаргасан байна. Байгаль-орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран боловсруулсан энэхүү дүрэм нь элчин сайдын яамнууд болон олон улсын байгууллагуудыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг уриалах зорилготой юм. Байгальд орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аливаа байгууллагыг энэхүү дүрмийг ашиглаж, тогтвортой хөгжлийн чиглэлд манлайлах чадвараа харуулахыг уриалж байна.

Байгаль-орчин, Аялал Жуулчлалын Яамын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайдад гаргасанд санаачилгад талархал илэрхийлээд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын оффис дээр очиж туршлага солилцоно гэдгээ илэрхийлэв. Тэрээр үргэлжлүүлэн “Сүүлийн нэг сарын хугацаанд яамны санаачилгаар улсын хэмжээнд олон байгууллагын дэмжлэгтэйгээр гол мөрний эрэг, нуурын эрэг орчимоос 1446 гаруй тонн хог хаягдлыг зөөвөрлөсөн. Бидний дараагийн алхам бол усны нөөцийн орчмын хөрсний бохирдлыг бууруулах явдал юм. Бид Монгол Улсын хог хаягдлын менежментийн хүрээнд тууштай ажиллана гэдэгт найдаж байна (итгэлтэй байна)” хэмээв.

Сэлбэ гол нь хотын экосистемийн чухал хэсэг юм. Улаанбаатар хот байгалийн биологийн тогтвортой алдсан бөгөөд энэ нь хот суурин газрын үлдсэн байгалийн орон зайг яаралтай хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай болсон харамсалтай баримт юм. Тиймээс төслийн багийнхан Эх Дэлхийн цэвэрлэгээний өдрийн арга хэмжээг бусад нэмэлт ажлуудын хамт зохион байгууллаа.

Оролцогчид нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Сэлбэ голын 5 км эрэг орчмыг цэвэрлэхээс гадна гэр, ажлаасаа дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж ангилан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгөв.

Хуучин эд хэрэглэл солилцох, хандивлах булан   Хуучин ба хэрэглэдэггүй хувцас солилцох булан

Мөн тус өдөрлөгт уур амьсгалын өөрчлөлтөд анхаарч, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд идэвхтэй оролцов. Монголд хуучин хувцасны зах зээлд анхдагч бизнес болох Шкаф дэлгүүрийн тусламжаар бий болгосон ReHome буланд иргэд, оролцогчид хуучин хувцас, гэр ахуйн эд зүйлсээ солилцож, хандивласан юм. Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос дахин боловсруулсан сониноор хийсэн бүтээгдэхүүнүүдээ, “Хүрийн шим” байгалийн зөгийн балаа тус тус худалдаанд гаргалаа. ROC дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн, хуучин хувцас, гэр ахуйн эд зүйлсийг хандивлахаар өгсөн сайн дурын ажилтнуудад хямдралтай кофегоор үйлчлэв.

“Дэлхийн цэвэрлэгээний өдрийн энэхүү үйл ажиллагаанд 200 гаруй сайн дурынхан оролцохоор бүртгүүлсэн. Хүйтэн цаг агаарын улмаас уг арга хэмжээнд цөөхөн хүн ирэх байх гэж хүлээгдэж байсан боловч цэвэрлэгээнд оролцохоор 300 гаруй сайн дурынхан ирсэн нь гайхалтай хэрэг. Энэ нь хүмүүсийн хүрээлэн буй орчноо цэвэр байлгах хүсэл эрмэлзлийг харуулж байгаа юм. Иймд бид зөвхөн энэхүү өдрөөс гадна үргэлж өөрсдийн үйлдэлд ухамсартай хандах нь чухал юм." гэж Монгол улс дахь Хуванцар Хог Хаягдлын Дахин Боловсруулалтын Тогтвортой Байдлыг Хангах төслийг Техникийн зохицуулагч Б.Санчиргарав хэллээ.

Цэвэрлэсэн сэлбэ гол

Энэхүү үйл ажиллагааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Каритас Чех Репаблик ОУБ, Төвшин Сайхан Мөнх ТББ, Өнгө Нэм ТББ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Туул Голын Сав Газрын Захиргаа, 3R4UB төсөл, Голомт банк, ROC кофе шоп, Шкаф, Хурын шим ХХК, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх Эко Гивт ХХК хамтран зохион байгуулав.

Төслийн мэдээлэл: Хотжилт, үйлдвэржилт болон хуванцар савлагаатай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдаад хог хаягдлын менежмент нь Монгол улсад тулгамдсан том асуудал болоод байна. Хуванцар хог хаягдал нь өргөн тархсан бохирдол үүсгэдэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд хууль бусаар хаядаг тул ноцтой асуудал юм.   Каритас Чех Репаблик нь Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн хамтрагчидтай хэрэгжүүлж байна.

Холбоо барих: Төслийн тухай болон хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээллээр төслийн ажилтан М.Ботакөзтэй холбоо барих бол цахим хаяг: botakuz.makhsul@caritas.cz / утас: +(976) 70135899