“Хольбол хог, ангилбал баялаг” онлайн сургалт
17. 2 дугаар сар 2021 Хэвлэлийн мэдээ

“Хольбол хог, ангилбал баялаг” онлайн сургалт

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол улс дахь хуванцрын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь" төслийн хүрээнд Монгол Улс  дахь Каритас Чех Репаблик (КЧР) Байгууллага болон Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ хамтран "Хольбол хог, ангилбал баялаг" цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү онлайн сургалтаар оролцогчид нь өрхийн түвшинд хог хаягдаа хэрхэн ангилан ялгах талаар мэдээлэл авсан юм. Мөн энэхүү арга хэмжээ нь хог хаягдлыг дахин боловсруулах, тогтвортой үйл ажиллагаан дахь гадаад иргэд болон бусад иргэдийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой байв.

Уг сургалтаар иргэдийн хуванцартай холбоотой худалдан авалтын хандлага, сонголтдоо өөрчлөлт хийж, 3R (багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах) зарчмыг  дагаж, улмаар Улаанбаатар хотын байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахыг уриалав. Сургалтын дараа оролцогчид Монгол улс дахь хог хаягдлын талаархи үндсэн ойлголт, өнөөгийн байдал, хог хаягдлыг гэртээ ангилан ялгах,  хог хаягдлыг дахин боловсруулдаг байгууллагуудын үйл ажиллагаа, дахин боловсруулсан бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг олж авсан юм.

for website 0

Монгол Улсад 131 орны 28000 гаруй гадаадын иргэн ажиллаж, амьдардаг бөгөөд үүнээс 20 орчим мянган нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа, хог хаягдлыг дахин боловсруулах системд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа гадаадын оршин суугчдыг татан оролцуулж, мэдээллээр хангах нь чухал юм. Онлайн арга хэмжээ нь зөвхөн 3R зарчмыг сурталчлахаас гадна Монголд ажиллаж оршин сууж буй гадаад иргэд туршлага болон мэдлэгийг солилцоход томоохон хувь нэмэр оруулах боломжтой гэж төслийн түншүүд үзэж байна.

Арга хэмжээний үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Траян ХристеаОрчин үеийн амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба эдийн засагт өндөр ач холбогдолтой материалд зүй ёсоор тооцогдох боловч хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэл дагуулж байна. Төслийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь тогтвортой байдлыг хангахад оршино. Европын холбоо нь Монгол улсын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжиж ажиллахыг үргэлж хичээдэг.” гэдгийг онцоллоо.

IMG_3423

 “Хуванцар хог хаягдал хогийн цэгийг дүүргэж, ус зайлуулах хоолойг бөглөж, усыг бохирдуулж, биологийн олон янз байдал алдагдах шалтгаан болж байна. Тиймээс бид Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж байна.” гэж Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Яна Зилкова ярилаа.

Монгол Улсад жил бүр нийт 3.4 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний 10-15 хувь нь хуванцар хог хаягдал байдаг. Монгол улс дахь хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах төслийн баг нь хуванцар дахин боловсруулах салбарын ЖДҮ-ийг дэмжих замаар дахин боловсруулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүний одоогийн үйлдвэрлэлийн циклийг сайжруулахаар ажиллаж байна. Мөн дахин боловсруулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүний эрүүл мэнд, аюулгүй байдал, чанарын стандартыг боловсруулах юм. Цаашилбал, Монгол дахь КЧР нь сургууль, их дээд сургууль, төрийн болон олон нийтийн байгууллагууд гэх мэт бүхий л түвшинд хуванцар хог хаягдлыг ялгах, цуглуулах талаарх хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах зорилгоор олон нийтийн болон ИНБ-уудын сүлжээг бий болгох замаар хуванцар хог хаягдлыг цуглуулах, ангилах системийг сайжруулахаар төлөвлөж байна. “Монгол улс дахь хуванцрын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь” төсөл Монгол Улсын Байгаль орчин, аюулгүй байдлын төв, Экосум, Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ууд, Чех улс дахь Т.Г. Масарык усны судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудын түншлэлээр Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум зорилтот бүсүүдэд 2020 оны 5-р сараас 2024 оны 4-р сар хүртэл хэрэгжиж байна.

for website 1