МастерКлассын нэг жилийн үнэ төлбөргүй гишүүнчлэл
24. 6 дугаар сар 2021 Хэвлэлийн мэдээ

МастерКлассын нэг жилийн үнэ төлбөргүй гишүүнчлэл

МастерКласс болон Каритас Чех Репаблик байгууллага нь хамтран 100 залуучуудад МастерКлассын хичээлийг үнэ төлбөргүй үзэж, судлах 1 жилийн эрхийн гишүүнчлэл олголоо. УЛААНБААТАР, Монгол улс – “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн үр шим хүртэгч, зорилтод бүлгийн залуучуудад MастерКлассын бүтэн жилийн эрхийн гишүүнчлэлийг олголоо. КОВИД-19 цар тахлын үр нөлөөнд өртсөн, эсвэл хувиараа тухайн онлайн хичээлийн төлбөрийг төлөх чадамж муутай 100 оюутан, залуучуудад энэхүү гишүүнчлэлийн эрхийг гардуулсан байна. 

Энэхүү гишүүнчлэл нь 180 долларын үнэ өртөгтэй бөгөөд тус санаачлагын хүрээнд уг төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байна. Гишүүнчлэлд хамрагдсан эдгээр залуучууд нь энтертайнмент, урлаг уран сайхан, зохиол бичих, хоол хүнс, интерьер дизайн, хөгжим, спорт, тоглоом зэрэг төрлийн хичээлийг дэлхийд нэр хүндтэй багш, чиглүүлэгч нараар заалгаж буй юм.

quote from receipents“МастерКласс, үнэхээр гайхалтай платформ. Энэхүү платформыг эхлээд нээхэд маш их мэдээлэл, хичээлийг агуулсан байдаг ч энэ нь яг үнэндээ маш их хэрэгтэй, үнэ цэнэтэй санагдсан. Одоогоор би маш их зүйлийг тус платформоос суралцаж байна. Агуулгын хувьд үнэхээр гайхалтай, урам зоригоор тэтгэсэн агуулгатай, цаашид ч би их зүйлийг суралцана гэдэгтэй итгэлтэй байгаа. Энэхүү жилийн гишүүнчлэлийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглана гэж зорьж байна. МастерКлассын ямар ч хичээлийг сонгоод үзсэн асар их мэдлэг, агуулга, ур чадварт суралцана. МастерКласс бол бусдыг амжилттай манлайлах, үр ашгийг нэмэгдүүлэх сонирхолтой хэн бүхэнд зориулсан платформ юм” хэмээн МастерКлассын гишүүнчлэлд хамрагдсан А.Үүрцайх хуваалцсан байна.

Энэхүү жилийн үнэ төлбөргүй гишүүнчлэлд хамрагдсан залуучууд урлаг уран сайхан, бизнес, дизайн, хувцас загвар, спорт, тоглоом, зохиол бичих зэрэг 100 гаруй хичээлийг үзэж судлах боломжтой. Хичээлийн сэдэв тус бүр дунджаар 10 минут үргэлжлэх 20 видео бичлэгтэй.

“Цар тахлын энэ хэцүү цаг үед залуучууд сурч боловсрох, өсөж хөгжихөд асуудал тулгарах болсон. Дэлхийн нэр хүнд бүхий төрөл бүрийн хичээлийг залуучууд хаанаас ч үзэж судлах боломжийг олгосон МастерКласст их талархаж байна. Энэ завшааныг ашиглаад оюутан залуучуудад гайхалтай боломжийг олгосон МастерКласст талархсанаа илэрхийлье” хэмээн Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төслийн менежер Л.Дэлгэрмаа хуваалцсан юм.

Залууст хэмжээлшгүй боломж бий ч үүнийгээ дагаад тогтвортой ажил эрхлэх, чанартай боловсрол эзэмших, нийгмийн үйл ажиллагаанд оролцож дуу хоолойгоо хүргэх зэрэгт нэлээдгүй асуудалтай тулгардаг. Тиймээс бид залуучуудын нийгмийн оролцоог дэмжин, хөгжүүлэх үүднээс төрийн бодлого болоод орон нутгийн эдийн засгийг олон нийтэд нээлттэй ил тод болгох, залуусын нийгмийн идэвхийг өдөөх шинэлэг хөтөлбөр, санаа санаачлагыг хэрэгжүүлэх замаар тэдний төлөө ажилладаг төрийн бус байгууллага болоод иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулан ажиллаж байна. Түүнээс гадна бид залуусыг ажлын байранд гарахад шаардагдах сургалт, сайн дурын болон ментор хөтөлбөр гэх мэт олон төрлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

МастерКлассын тухай: МастерКласс нь дэлхийн шилдгүүдээс суралцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй цахим сургалтын платформ бөгөөд 2015 онд байгуулагдсан. Тус платформд өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэг багш, чиглүүлэгч нарын 90 гаруй хичээлийг агуулсан ба IOS, Андройд, Desktop, Аппль ТВ, Aмазон Файяр ТВ, Aндройд TВ гэх мэт хэрэгслээр хаанаас ч, хэзээ ч хандах боломжтой юм.

25734423_1648442101914214_4398475247694973208_o