Залуучуудын орчин, нөхцөлийг сайжруулахын тулд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна
9. 11 дүгээр сар 2022 Хэвлэлийн мэдээ

Залуучуудын орчин, нөхцөлийг сайжруулахын тулд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна

СҮХБААТАР, Сэлэнгэ (2022/11/03) - “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн баг нь Сүхбаатар аймгийн залуучуудтай хамтран ажилладаг нутгийн захиргааны байгууллагууд болон орон нутгийн гол гишүүдэд семинар зохион байгууллаа. Иргэний Боловсролын Төвөөс зохион байгуулж буй энэхүү семинар нь ирээдүй хойч үе, залуучуудын хөгжлийг дэмжих шинэ арга барилыг бие биетэйгээ хуваалцах боломжийг олгосон юм. Тус семинарыг Европын Холбоо, БНЧУ-ын Гадаад Хэргийн Яам, болон Австралийн сайн дурын хөтөлбөрийн санхүүжилтээр зохион байгуулж буй юм.

Сүхбаатар аймагт 20 оролцогчид нэг дор цугларч хоёр өдрийн турш тулгамдсан асуудлаа хуваалцаж, нэг баг болж залуучуудын амьдрал, орчин нөхцөлийг сайжруулах шинэ стратеги боловсруулсан юм. Энэхүү семинар болон өөр бусад төрлийн семинар сургалт нь мөн Дорноговь, Баянхонгор, Хэнтий аймаг болон Улаанбаатархотод зохион байгуулагдаж буй юм.

“Энэхүү семинарт сууснаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах нь маш чухал гэдгийг их ойлголоо. Түүнчлэн жишээ загвар, формат ашиглан төслийн санал боловсруулж, хялбар алхмаартөслийн төлөвлөгөө гаргаж сурлаа хэмээн семинарын оролцогч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Анхтуяа хуваалцсан юм. 

Сургалтад оролцогч

Сүхбаатар аймагт залуучуудыг хөгжин цэцэглэх зохих бүхий л боломжоор нь хангахын төлөө тууштай ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, удирдлагууд бий. Эдгээр төлөөлөл, удирдлагууд нь залуучуудыг хөгжих, байгаа газартаа буюу орон нутагтаа дурлах боломжийг бий болгож, бүтээхээр зорьж байна.

Залуучуудын оролцоо ямар чухал болохыг, түүнийг хэрхэн яаж дэмжих ёстой талаар Австралийн сайн дурын туршлага дээр үндэслэж их зүйлийг сурч авсандаа баяртай байна. Түүнчлэн энэхүү сургалтаар дамжуулан нийгмийн асуудлыг шийдэхдээ шийдвэр гаргагч нарт хэрхэн нөлөөлж болох талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо” хэмээн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн сургалтын менежер Батзаяа дурдсан юм.

Каритас Чех Репаблик байгууллага нь залуучуудыг өөрсдийн ирээдүйгээ урлан бүтээхэд нь тэднийг чадавхжуулах зорилгоор ажилладаг. Залуучууд болоод залуучуудын төлөө ажилладаг ИНБ-уудыг дэмжин ажилладаг Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төсөл нь гурав дахь жилдээ ийнхүү хэрэгжиж байна. 

Сургалтад оролцогчид

Төслийн тухай: КЧР байгууллага нь Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж байна.