Залууст ээлтэй ардчиллыг бэхжүүлэх нь чухал
25. 8 дугаар сар 2022 Хэвлэлийн мэдээ

Залууст ээлтэй ардчиллыг бэхжүүлэх нь чухал

УЛААНБААТАР, Монгол – Залуучуудын Иргэний Нийгмийн Наймдугаар Чуулган 8-р сарын 19-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн чуулган нь Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд зохион байгуулагдсан билээ.

Монгол улсын нийт хүн амын дийлэнх хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг ба ойролцоогоор нэг сая орчим залуус байна гэсэн статистик бий. Ардчилсан нийгмийн нэг чухал тулгуур багана нь нийгмийн идэвхтэй залуус байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ ч утгаараа энэ жилийн чуулган нь ардчилсан нийгмийг бэхжүүлэх, цогцлоон бүтээхэд гол тулгуур болдог залуусын утга учиртай оролцоог зөвлөлдөх, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхийг зорьсон.

Хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа Монголын залуучууд, ялангуяа тэднийг төлөөлж ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг эрх зүйт ёс, хүний эрх зэрэг ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө ажиллахад нь бид үргэлж дэмжиж ажилладаг. Ил тод байдал, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхэд залуус чухал үүрэг гүйцэтгэж оролцдог бүлэг юм. Залуучуудын утга учиртай оролцоо нь дэлхий нийтэд ардчиллыг бэхжүүлэх гол шалгуур нь юм. Монгол улс шиг ардчилсан тогтолцоот нийгэмд иргэний нийгэм гэдэг бол орон нутаг болон үндэсний хэмжээний хариуцлагын тогтолцоо, эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг сайжруулахад маш том өөрчлөлтийг авчирдаг салбар юм. Залуус бол ирээдүй. Тэд ардчиллын үйл явцад оролцох боломжоор хангагдах ёстой. Энэ ч утгаараа  Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төслийн нэг чухал хэсэг нь залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, чадавхжуулахад чиглэсэн байдаг гэж Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз чуулганы үеэр залуусын бодлогын түвшин дэх идэвх оролцооны ач холбогдлыг онцлов.

024B045E-C54A-4F86-A5FE-61F754BA1444_1_105_c

Энэ удаагийн наймдугаар чуулганы хэлэлцүүлэг нь “Залууст ээлтэй ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд “Залууст ээлтэй ардчиллыг бэхжүүлэхэд үнэт зүйлээрээ нэгдэх нь”, “Залуучуудын хөдөлгөөнийг бэхжүүлэх нь”  үндсэн дэд сэдвүүдийн хүрээнд өрнөлөө. Чуулганд ойролцоогоор 120 орчим оролцогчид танхимаар оролцож, Монголын Залуучуудын Эвслийн фэйсбүүк хуудсаар зүүм болон лайв хосолсон хэлбэрээр олон нийтэд нээлттэйгээр дамжуулагдсан. Та энд дарж чуулганы лайвыг үзэх боломжтой.

Залуучуудын Иргэнийн Нийгмийн Наймдугаар Чуулган нь олон талт төлөөллүүдийг хамруулж чаддаг гэдгээрээ танигдсан үйл ажиллагаа юм. Энэ удаагийн чуулганд ч ялгаагүй залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, нийгмийн цөөнх, засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Чуулганаас гарсан байр суурийн баримт бичиг, зөвлөмжийг Гэр бүл хүүхэд залуучуудын газарт хүргүүлж цаашид шийдвэр гаргагчидтай түншлэх замаар хамтдаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх тал дээр ажиллахаар Монголын Залуучуудын Эвсэл амлалт өгч, чуулганыг амжилттай өндөрлүүллээ.

40383EE2-19A6-4CFE-A5E0-520321672E2E_1_105_c

Төслийн тухай: Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлдэг “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө”төслийг 2020 оноос эхлэн Каритас Чех Репаблик ОУТББ, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн ерөнхий зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхыг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино. Та энд дарж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих: Төслийн тухай болон хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээллээр төслийн ажилтан Г.Уянгатай холбоо барих бол цахим хаяг: uyanga@youthcouncil.mn / утас: +(976) 7730 8585.