“Залуусын дуу хоолой” оролцоотой, хариуцлагатай байхыг уриаллаа
20. January 2020 Мэдээ

“Залуусын дуу хоолой” оролцоотой, хариуцлагатай байхыг уриаллаа

Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, Цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд Залуусын дуу хоолой чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо 6-р сарын 15, 16 – нд Blue Sky зочид буудалд хамтран зохион байгууллаа. Залуусын дуу хоолой чуулга уулзалт нь хэд хэдэн сэдвийг хамарсан бөгөөд КЧР байгууллага нь 3Р буюу багасгах, дахин хэрэглэх, дахин боловсруулах ойлголтын хүрээнд Хог хаягдлаас баялаг руу хэмээх сэдвийн доор хог хаягдал, түүнийг дахин боловсруулах талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулан, төслийнхөө талаар танилцууллаа.

Хог хаягдлаас баялаг руу хэмээх энэхүү үйл ажиллагааны “Багасгах”, “Дахин хэрэглэх”, “Дахин боловсруулах” булан бүрт тухайн салбарын төрөл бүрийн ЖДҮ эрхлэгч, хувь хүн оролцож, өөрсдийн бүтээл, туршлагаасаа хуваалцсан бөгөөд нийтдээ 262 оролцогч тус үзэсгэлэнд хамрагджээ. “Дахин боловсруулах” буланд барилгын хог хаягдлыг дахин боловсруулж гарган авсан бүтээгдэхүүн болоод энгийн хог хаягдал дахин боловсруулах 11 үйлдвэр, аж ахуй бүтээлээ дэлгэсэн юм. Тус үзэсгэлэнгийн үеэр залуучуудад зориулж хог хаягдлын менежментийн талаарх тоглонгоо суралцах хөгжөөнт тоглоом, 3Р – ийг өөрийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаарх өөрсдийн зорилго, амлалтаа хуваалцах самбар, ус, ундааны хуванцар савнуудаар олон дахин хэрэглэх зориулалт бүхий усны сав солилцох гэх мэт олон шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөр бүрийн төгсгөлд КЧР байгууллага нь 50 гаруй оролцогчдоос хог хаягдлын менежментийн талаарх цахим тест авч, шилдэг 2 оролцогчийг урамшуулан шагнасан юм.  

Youth Voice summit 5

Залуусын дуу хоолой хөтөлбөр нь төрийн болон орон нутгийн байгууллагууд, ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг олныг хамарч чадсан бөгөөд хувь хүн бүрийн хэрэгцээнд суурилж үйл ажиллагаагаа явуулсан юм. Тухайлбал сонсголын эрхтний бэрхшээлтэй хүмүүст хэлмэрч, хөтөч нар мэдээллийг тухай бүрт нь хүргэж байснаараа онцлогтой байлаа.

Youth Voice summit 3