Бидний тухай

Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд Праг хотод төвтэй дэлхийн хэд хэдэн улс орнуудад салбар байгууллагатай. Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь боловсрол, нийгмийн ажил, хүн амын амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн анхны төслөө 2006 онд хэрэгжүүлж, 2007 онд албан ёсоор суурин төлөөлөгчийн газраа нээсэн.

2006 оноос хойш манай байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, хүний эрх, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр нийт 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.duy-pham-Cecb0_8Hx-o-unsplash

Тоон мэдээлэл

  • Суурин төлөөлөгчийн газар 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна
  • 12 ажилтантай
  • Жилд 2-3 төсөл хэрэгжүүлдэг
  • Нийтдээ 21 төсөл хэрэгжүүлснээс 18 төсөл амжилттай хэрэгжиж дууссан ба 3 төсөл нь хэрэгжиж байна
  • Төслүүдийн хэрэгжих газрууд нь Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Булган аймаг, Хишиг-Өндөр сум, болон Улаанбаатар хот
  • Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн туршин, гарган авч зохих 3 төрлийн стандартыг нь батлуулсан
  • Барилгын хог хаягдлын менежментийн сургалт, семинарт барилгын салбарын 4154 мэргэжилтэн, төлөөлөгчийг хамруулсан
  • Барилгын хог хаягдлын менежментийн сургалтанд барилгын салбарын 141 оюутан, 1971 ЖДҮ эрхлэгч, 2042 эрдэмтэн багш, зохих албаны ажилтанг хамруулсан
  • Барилгын хог хаягдлын менежмент, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах боломж, Олон нийтийн ойлголт мэдлэг, Хууль эрх зүйн нөхцөл, Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашигтай байдлын судалгаа зэрэг 7 төрлийн судалгаа, гарын авлагыг хэвлэн нийтлүүлсэн
  • 14 төрлийн экспо, үзэсгэлэнд оролцож, Барилгын хог хаягдлын менежментийн төслөөрөө Шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч өргөмжлөлөөр шагнагдсан
  • Сонгуулийн идэвхи оролцоог уриалсан Медиа кампанит ажил 1,5 сая хүнд хүрсэн
  • Зөвлөн зааварчлах хөтөлбөрт 27 залуусыг хамруулсан
  • Иргэний нийгмийн сүлжээ бий болж, хөдөө орон нутгийн 106, Улаанбаатар хотын 80 ТББ болон хувь хүн тус сүлжээнд нэгдлээ
  • 23 сургагч багш бэлтгэгдэн, 46 ТББ-ийн 116 оролцогчийг ур чадвар дээшлүүлэх сургалтанд хамрууллаа.

КЧР байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын стратегийн зорилтууд

Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах болон тогтвортой амьжиргаа

  • Бид хог хаягдлын менежментийг сайжруулах замаар нөөцийн хэмнэлттэй эдийн засагт шилжихийг дэмжин ажиллаж байна.
  • Бид ЖДҮ болон Монгол улс дахь ЖДҮ-үүдийн тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний практикийг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлснээр тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг дэмжиж байна.
  • Салбарын төрөлжилт, байгаль орчинд ээлтэй шийдлээр хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Иргэний нийгмийн хөгжил

  • Бид залуучуудын ИНБ-ын чадавхийг бэхжүүлэх, сүлжээ байгуулах, нөлөөллийн ажил хийх, судалгаа шинжилгээ хийх замаар Монгол Улсын засаглал, хөгжлийн үйл явцад хувь нэмэр оруулах зорилгоор залуучуудын ИНБ-ыг дэмжин ажилладаг. 
  • Бид залуучуудыг нийгэмд илүү оролцоотой байх боломжийг олгох зорилгоор ТББ-ын чадавхийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг.