Каритас салбар байгууллагууд

Хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн хамтын ажиллагааны хэлтэс нь ашгын бус байгууллага болох Каритас Чех Репаблик байгууллагын нэг хэсэг нь юм. Каритас Чех Репаблик нь 301 Архидиокесан, Епархия, Чехын Католик Каритас, Грекын Католик Каритас зэрэг бүс нутаг, хот болон паришийн Каритас байгууллагуудаас бүрддэг.

Каритас Чех Репаблик нь хамгийн эртний ашгийн бус байгууллага бөгөөд 004577_05_095954Бүгд Найрамдах Чех улсад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том төрийн бус байгууллага юм. Мөн хамгийн том хандивын аян болох Three Kings Collection-г жил бүр зохион байгууладаг.

Каритас Чех Репаблик нь дэлхийн эргэн тойронд амьдарч буй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулахаас гадна хөгжлийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн салбарт явуулдаг үйл ажиллагаагаараа дамжуулан жил бүр ойролцоогоор 170,000 хүмүүст тусламж үзүүлдэг.  Хүмүүсийн нас, хүйс, улс төрийн болон бусад үзэл бодол, бэлгийн чиг хандлага, гарал угсаа болон шашин шүтлэгийг нь үл харгалзан тусламж үзүүлдэг.

1995 оноос хойш Каритас Чех Репаблик нь бүгдэд илүү сайхан дэлхийг цогцлоож, хөгжлийн бодлого боловсруулж, яаралтай үйл ажиллагааг зохицуулдаг Caritas Europa болон Caritas Internationalis зэрэг олон улсын сүлжээний 160 гаруй гишүүн байгууллагуудын нэг нь байсаар ирсэн.

Хэдийгээр Каритас тус тусын бүс нутгийн төвшинд биеэ даасан нэгж гэж үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч Каритасын гишүүн байгууллагууд нь дэлхий дахины хямралын цагт нэгдэж нэг бүхэл болж үйл ажиллагаагаа явуулдаг холбоо болдог.