Ил тод байдал ба хариуцлага
Каритас Чех Репаблик нь шудрага ёс, ил тод байдал, хариуцлагын талаар шийдэмгий, тууштай ажилладаг. Энэхүү шийдэмгий байдал нь бидний үйлчилдэг хүмүүс, хандивлагчид, бидний түншүүд болон бүх ажилтан нарыг хамарсан байна. Харилцан итгэлцэл нь үр ашигтай туслалцааны тулгуур чулуу гэдэгт бид итгэдэг.
Бидний үйл ажиллагаа явуулж буй хүрээлэн буй орчин маш эмзэг бөгөөд бидний ажил асар их хариуцлагыг дагуулсан байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Бид өөрсдөө хамгийн өндөр стандартыг дагаж мөрдөхийн тулд хатуу бодлого, тогтолцоог нэвтрүүлсэн байна.
Ёс зүй ба зан байдлын код дүрэм
Залилан, Авлига, Хээл хахууль
Хариу мэдээлэл, санал гомдол
Каритас Чех Репабликт бид өсч хөгжиж, улам бүр сайжрахыг эрмэлздэг Ажилтнуудаа тасралтгүй сургаж байх нь байгууллагын хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл юм. Бид дотоод сургалтынхаа давтамжийг зохицуулж, холбогдох сэдвүүдийн талаарх сургалт, семинарт оролцохыг уриалдаг.
Үүний зэрэгцээ, хандивлагчдынхаа хатуу шаардлагад нийцүүлэн, бид бодлого, дүрмээ цаг хугацаанд нь шинэчилж, Каритасын ажилтан эсхүл үр шим хүртэгчид, мөн түүнтэй холбогдсон бүхэн манай бодлогын шинэчлэлт бүрийн талаар зохих мэдээллээр хангадаг.