Санхүүжүүлэгч байгууллага

Каритас Чех Репаблик (КЧР) байгууллага нь хэд хэдэн санхүүжүүлэгч байгууллагуудтай урт хугацааны туршид хамтран ажиллаж байна. Донор байгууллагуудынхаа хөрөнгө оруулалтын үр дүнд бид хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Дараах донор байгууллагууд нь бидний төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.

Европын Холбоо  

Каритас Чех Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг хамгийн гол донор байгууллагуудын нэг бол Европын Холбоо юм.

Европын Холбоо нь “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг бөгөөд тухайн төслийн нийт төсвийн 80%-ийг санхүүжүүлдэг. Энэхүү төсөл нь залуучуудад илүү санаачилга, оролцоотой байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад  шаардлагатай мэдлэг, ур чадвар, эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн (i) залуучуудыг дэмжин, хөгжүүлэх үүднээс ТББ – уудын чадавхийг сайжруулах, (ii) залуучуудын ажилгүйдлийг багасгах, (iii) залуучуудын оролцоог дэмжих, (iv) залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

EU logo with text new

EU SWITCH-Asia хөтөлбөр

Европын Холбооны SWITCH – Asia хөтөлбөр нь манай төсөл хөтөлбөрүүдийн томоохон санхүүжүүлэгчдийн нэг юм.

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр нь “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нийт төсвийн 80%-ийг санхүүжүүлэн ажилласан. Төслийн гол зорилго нь барилгын салбарын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих замаар Монгол улс дахь цаг уурын өөрчлөлтийг бууруулах, улмаар ядуурлын түвшинг багасгахад хувь нэмрээ оруулах явдал юм. Каритас Чех Репаблик байгууллага нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зохих тест, орцыг боловсруулан ажилласан.

Энэхүү төслийн үр дүнд Барилга Экспо 2020 үзэсгэлэнгээс “Шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч” –ээр КЧР байгууллагыг өргөмжилсөн юм.

Түүнчлэн Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл хэрэгжиж байна. Тус төсөл нь хуванцар хог хаягдлын менежмент дахь 3R буюу багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмыг хэрэгжүүлэх үүднээс олон нийтийн зан төлөвт нөлөөлөх, тогтвортой хэрэглээ, бараа бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байна. Төслийн нийт төсвийн 80%-ийг Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр санхүүжүүлж байна.

Eu logo new

Чехийн Хөгжлийн Агентлаг

Чехийн Хөгжлийн Агентлаг нь манай төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэгч байгууллагуудын нэг юм.

Чехийн хөгжлийн агентлаг нь Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарын иргэний нийгэм болон орон нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийн нийт төсвийн 32%-ийг санхүүжүүлсэн. Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбар дахь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар цогц, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд ИНБ-уудыг чадавхжуулах, ИНБ болон орон нутгийн удирдлагын харилцаа холбоог сайжруулах замаар дэмжлэг үзүүлснээр Хэнтий аймгийн хөдөө орон нутгийн хүн амын амьжиргааны нөхцөлийг сайжруулах зорилттойгоор тус хөтөлбөр хэрэгжсэн. 

Чехийн Хөгжлийн Агентлаг нь мөн “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийг дэмжин ажилласан. Дээр дурдсанчлан энэхүү төслийн гол зорилго нь барилгын салбарын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих замаар Монгол улс дахь цаг уурын өөрчлөлтийг бууруулах, улмаар ядуурлын түвшинг багасгахад хувь нэмрээ оруулах явдал юм. Каритас Чех Репаблик байгууллага нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зохих тест, орцыг боловсруулан ажилласан.  

Чехийн хөгжлийн агентлаг нь тус төслийн нийт төсвийн 12%-ийг санхүүжүүлсэн юм.

CDA

Чехийн Гадаад Хэргийн Яам

Чехийн Гадаад Хэргийн Яам нь Каритас Чех Репаблик олон улсын байгууллагын хөгжлийн олон төрлийн төслийг дэмжин ажилладаг.

Чехийн Гадаад Хэргийн Яам нь мөн “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг санхүүжүүлдэг. Дээр дурдсанчлан тус төсөл нь залуучуудад илүү санаачилга, оролцоотой байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад  шаардлагатай мэдлэг, ур чадвар, эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн (i) залуучуудыг дэмжин, хөгжүүлэх үүднээс ТББ – уудын чадавхийг сайжруулах, (ii) залуучуудын ажилгүйдлийг багасгах, (iii) залуучуудын оролцоог дэмжих, (iv) залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Чехийн Гадаад Хэргийн Яам нь энэхүү төслийн нийт төсвийн 3% - ийг санхүүжүүлж байна.  

transition_lg_mfa

Канад Сан

Канад Сан нь мөн “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг санхүүжүүлдэг. Дээр дурдсанчлан тус төсөл нь залуучуудад илүү санаачилга, оролцоотой байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад  шаардлагатай мэдлэг, ур чадвар, эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн (i) залуучуудыг дэмжин, хөгжүүлэх үүднээс ТББ – уудын чадавхийг сайжруулах, (ii) залуучуудын ажилгүйдлийг багасгах, (iii) залуучуудын оролцоог дэмжих, (iv) залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Канад Сан нь төслийн нийт төсвийн 1.1% -ийг санхүүжүүлж байна.

IB_LBP-#4350864-v1-CFLI Identifier - Bilingual

Азийн Сан

Азийн Сан нь мөн “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг санхүүжүүлдэг. Дээр дурдсанчлан тус төсөл нь залуучуудад илүү санаачилга, оролцоотой байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад  шаардлагатай мэдлэг, ур чадвар, эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн (i) залуучуудыг дэмжин, хөгжүүлэх үүднээс ТББ – уудын чадавхийг сайжруулах, (ii) залуучуудын ажилгүйдлийг багасгах, (iii) залуучуудын оролцоог дэмжих, (iv) залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Азийн Сан нь тухайн төслийн нийт төсвийн 0.8% - ийг санхүүжүүлдэг.

AsiaFoundation