Газар тариалангийн төсөл
20. 1 дүгээр сар 2020 Хэрэгжиж дууссан төсөл

Газар тариалангийн төсөл

Монгол улсын зүүн бүсэд байрлах Хэнтий аймагт 70,900 орчим иргэн оршин суудаг бөгөөд ажилгүйдлийн түвшингээр улсдаа хамгийн өндөрт (17.5%) тооцогддог аймгуудын нэг юм. Мал аж ахуйд суурилсан эдийн засагтай тус аймаг нь малын гаралтай бүтээгдэхүүнээ зарж борлуулах хязгаарлагдмал зах зээлтэй хэдий ч газар тариалангийн салбараа хөгжүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах бүрэн нөөц боломжтой. Хүнсний ногооныхоо 60 хувийн хэрэгцээг орон нутгаасаа нийлүүлдэг байна.

Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Жэрэс Олон улсын байгууллага, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран “Хэнтий Аймаг дахь Газар Тариалангийн Салбарын Иргэний Нийгэм болон Орон Нутгийн Удирдлагын Хамтын Ажиллагааг Бэхжүүлэх төсөл”-ийг 2016 оны 2-р сараас 2019 оны 3-р сар хүртэл хэрэгжүүлсэн.                                     

Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн (ХАА) салбар дахь иргэний нийгмийн байгууллага (ИНБ) - уудын оролцоог нэмэгдүүлэх замаар цогц, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд ИНБ-уудыг чадавхжуулах, ИНБ болон орон нутгийн удирдлагын харилцаа холбоог сайжруулах замаар дэмжлэг үзүүлснээр Хэнтий аймгийн хөдөө орон нутгийн хүн амын амьжиргааны нөхцөлийг сайжруулах зорилттойгоор тус хөтөлбөр хэрэгжсэн. Хөтөлбөрийн гол үр шим хүртэгчид нь ИНБ, Орон нутгийн ХАА-н үйлдвэрлэгчид, Ногоочид, Хоршоочид, Орон нутгийн удирдлага, Засаг захиргааны байгууллагууд, Улсын яамд, бодлого боловсруулагчид юм.

Төслийн зорилгод хүрэхийн тулд дараах 4 төрлийн зорилт тавин үр дүнг хүлээж байна.

Хүлээгдэж буй үр дүн – 1: ИНБ-уудын менежмент, удирдлага, бүтэц зохион байгуулалт болон зохицуулалтыг сайжруулах

Үйл ажиллагаа: Хэнтий аймагт хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ-уудыг тодорхойлох, дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэх, тэдний чадавх, нөөц боломжийг үнэлэх, Газар тариалангийн салбарын ИНБ-уудын үйл ажиллагааг зохицуулах Ногоочдын нэгдсэн сүлжээг бий болгох, ИНБ-уудын менежерүүдийн сайн засаглал болон менежерүүдийн чадавхийг бэхжүүлэх.

Хүлээгдэж буй үр дүн – 2: ИНБ-уудын техник чадавхийг сайжруулах

Үйл ажиллагаа: Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутагт нөхцөл байдлын шинжилгээ хийх, аймгийн хэмжээнд зах зээлийн судалгаа хийх, Судалгааны үр дүн, арга зүйн талаар мэдээлэл хийх, мэдээллийг тараах, Техникийн, бүтэц зохион байгуулалтын болон арга зүйн сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, Сургагч багш нарыг сургана.

Хүлээгдэж буй үр дүн – 3: ИНБ-уудын нэмэлт үйлчилгээний үр дүнд хоршоодын болон орон нутгийн тариаланчдын газар тариалангийн бүтээгдэхүүн нэмэгдэж, зах зээлийн харилцаа холбоог сайжруулах

Үйл ажиллагаа: Шинэлэг туршлага, аргачлал, практик бүхий Жишиг 2 мэргэжил, сургалт туршилтын төв байгуулах, Зорилтот бүлэг болох ногоочдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, Хоршоологчид, газар тариалан эрхлэгчдэд орон нутгийн худалдан авах тендерт хэрхэн оролцох талаар арга зүйн тусламж үзүүлэх, холбоо харилцаа бий болгоход дэмжлэг үзүүлэх, Холбогдох төрийн байгууллагуудын ажилтнууд болон бусад оролцогч талуудыг хамруулсан мэдлэг мэдээлэл түгээх үйл ажиллагаа зохион байгуулах, Мэргэжлийн боловсролын сургалтын төвүүд болон аймгийн Бизнес хөгжлийн төвүүдэд сургалтын материалаа хүргүүлэх, Сургалтын үйл ажиллагаанд мониторинг, үнэлгээ хийхэд орон нутгийн удирдлагын оролцоог бий болгоно.

Хүлээгдэж буй үр дүн – 4: ИНБ болон орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа бэхжиж, орон нутгийн түвшинд худалдан авалтын нийлүүлэлтийн систем бий болж, цаашлаад үндэсний хэмжээнд эрэлт нийлүүлэлтийн систем бий болгох

Үйл ажиллагаа: Орон нутгийн нийлүүлэлтийн үйл ажиллагаа болон ИНБ, орон нутгийн удирдлагын хамтын ажиллагааны ач холбогдлыг нийтэд мэдээлэх, нэмэгдүүлэх нөлөөллийн ажиллагаа явуулах, Орон нутгийн асуудлын талаар ИНБ-ууд, орон нутгийн удирдлагуудыг хамарсан цуврал дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах, ИНБ, орон нутгийн удирдлагын санаачилгаар орон нутгийн газар тариалангийн хөгжлийн стратегийг бий болгох үйл ажиллагааг зохион байгуулах, Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ИНБ-ын оролцоог үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулна.