Хариу мэдээлэл, санал гомдол

Бид улам бүр сайжран ажиллахыг зорьдог. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид Каритас Чех Репабликтай холбогдсон хүн бүхэнд статус байдлаас нь үл хамааран үг хэлэх боломжоор ханган ажилладаг. Энэ нь эерэг хариу мэдээлэл эсхүл сэжигтэй зохисгүй үйлдлийн талаар байсан ч хамаагүй бид энэ тухай сонсохыг эрмэлздэг.

Үр шим хүртэгчид нь тухайн орны онцлогт тохирсон КЧР-ийн Санал гомдол, хариу мэдээллийн механизмд тодорхойлсон янз бүрийн сувгаар хариу мэдээлэл өгч, санал гомдол гаргаж болно.

Бүх ажилтнууд болон түншүүд ийм маягаар хариу мэдээлэл өгч, янз бүрийн сувгаар санал гомдол гаргаж болно. Нэмж дурдахад, КЧР-ийн бүх ажилтнууд аливаа зохисгүй үйлдэл эсхүл бодлогын дүрэм, журам зөрчигдөх явдалтай тулгарсан бол мэдэгдэх үүрэгтэй.

0001    0002