Хэрэгжиж буй төсөл

Эдийн засгийн  ногоон шилжилт
3. 11 дүгээр сар 2022 Хэрэгжиж буй төсөл

Эдийн засгийн ногоон шилжилт

Хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбар нь байгаль орчинд томоохон нөлөө үзүүлэгч салбаруудын нэг тул Европын холбооны Ногоон хэлцлийн гол “Тариаланчаас таны ширээнд” стратегийн нөөцийн хэмнэлттэй арга барилыг нэвтрүүлэх нь Монголын нүүрстөрөгч багатай тойрог эдийн засагт шилжих, ядуурлыг бууруулах ажлыг хурдасгах ач холбогдолтой. Иймд Эдийн засгийн ногоон шилжилт төсөл хэрэгжиж байна.

"Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт" төсөл
5. 6 дугаар сар 2020 Хэрэгжиж буй төсөл

"Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалт" төсөл

Хотжилт, үйлдвэржилт болон хуванцар савлагаатай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдаад хог хаягдлын менежмент нь Монгол улсад тулгамдсан том асуудал болоод байна. Хуванцар хог хаягдал нь өргөн тархсан бохирдол үүсгэдэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд хууль бусаар хаядаг тул ноцтой асуудал юм.   Каритас Чех Репаблик нь Европын Холбооноос (SWITCH-Asia хөтөлбөр) санхүүжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Эко Сум ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр, Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт гэх дөрвөн хамтрагчидтай 2020 оны 5 сарын 1 – 2024 оны 4 сарын 30 хооронд хэрэгжүүлж байна.  

Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө
13. March 2020 Хэрэгжиж буй төсөл

Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө

Монгол улс бол залуусын өлгий нутаг юм. Улс эх орны томоохон төлөөлөл болох 15-34 насны залуус хүн амын 34,9 хувийг эзэлж байна. Тэд улс орны хөгжилд хэрхэн нэгдэж, хэр хариуцлагатай, үр бүтээлтэй иргэн болж төлөвших нь улс орны ирээдүйг тодорхойлох юм.     Залууст хэмжээлшгүй боломж бий ч үүнийгээ дагаад тогтвортой ажил эрхлэх, чанартай боловсрол эзэмших, нийгмийн үйл ажиллагаанд оролцож дуу хоолойгоо хүргэх зэрэгт нэлээдгүй асуудалтай тулгардаг. Тиймээс бид залуучуудын нийгмийн оролцоог дэмжин, хөгжүүлэх үүднээс төрийн бодлого болоод орон нутгийн эдийн засгийг олон нийтэд нээлттэй ил тод болгох, залуусын нийгмийн идэвхийг өдөөх шинэлэг хөтөлбөр, санаа санаачлагыг хэрэгжүүлэх замаар тэдний төлөө ажилладаг төрийн бус байгууллага болоод иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулан ажиллаж байна. Түүнээс гадна бид залуусыг ажлын байранд гарахад шаардагдах сургалт, сайн дурын болон ментор хөтөлбөрийг зохион байгуулж байна.