Каритас Чех Репаблик Монголын байгаль орчныг хэрхэн хамгаалдаг вэ?
18. 4 дүгээр сар 2023 Мэдээ

Каритас Чех Репаблик Монголын байгаль орчныг хэрхэн хамгаалдаг вэ?

Бид оршин суудаг цэнхэр гаригтаа хайртай. Тиймдээ ч дэлхийн олон орны байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг бид дэмжин ажилладаг. Монгол Улсад бидний хэрэгжүүлсэн байгальд ээлтэй ажлуудын зарим үр дүнтэй танилцана уу.

Монгол гэдэг нэрийг сонсоод дэлхий нийтийн санаанд үзэсгэлэнт онгон байгаль, өргөн уудам тал болон нүүдэлчин аж ахуй төсөөлөгддөг билээ. Харамсалтай нь манай орны байгаль орчин өдрөөс өдөрт хурдацтай доройтож буй. Монгол орны хэмжээнд хог хаягдал, тэр тусмаа хуванцар хаягдал ноцтой асуудал болж хувирсан ч эдгээр хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадал дутмаг байна.

Яг энэ шалтгаанаас үүдэн Каритас Чех Репаблик Монголын хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж  буй бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. Бид зөвхөн бизнес эрхлэгчдээс гадна орон нутгийн засаг захиргаа, ард иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд тогтмол сургалт зохион байгуулж, хог хаягдлыг зөв ангилах нь яагаад чухал вэ гэх мэт мэдлэгийг түгээдэг.

Бид санаачилсан үйл ажиллагаануудынхаа ачаар 1500тн хуванцар хаягдал хогийн цэгт хаягдахаас сэргийлж чадсан юм. Үүгээр ч зогсохгүй бид орон нутгийн эко системийг хамгаалах ажилд ч анхаарлаа хандуулж байна. Бидний өмнө нь хэрэгжүүлсэн эко-жорлонгийн төсөл 12 мянган км.кв талбайг хөрсний бохирдолоос хамгаалсан бөгөөд эдгээр бие засах газруудыг мөн дахин боловсруулсан хуванцар материалаар байгуулсан юм.