ЗАСГИЙН АМЛАЛТ БА ЗАЛУУЧУУДЫН АЖЛЫН БАЙР
14. 4 дүгээр сар 2023 Амжилтын түүх

ЗАСГИЙН АМЛАЛТ БА ЗАЛУУЧУУДЫН АЖЛЫН БАЙР

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төслийн хүрээнд “Шизүмон тогтвортой хөгжлийн нийгэмлэг” ТББ Баянхонгор сумын ажил хайж буй иргэдийг судалгаанд хамруулж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж Засгийн Газрын амлалт бодит байдалд хэрхэн залуучуудад ач тусаа өгч байгаа талаар хоёр сарын хугацаатай мониторингийг хэрэгжүүллээ.

Тус судалгааны оролцогчдын хувьд залуусын өмнө тулгамдаж буй ажлын байртай холбоотой асуудлаар фокус ярилцлага хийх уулзалтад Баянхонгор сумын 2-8 дугаар багийн иргэдийн төлөөллийг хамруулсан юм.

Ажил хайгч иргэдэд тулгамддаг асуудлуудыг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан дээрх уулзалтуудын үеэр Аймгийн Засаг даргын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тусгагдсан амлалтуудыг танилцуулав.

Судалгаанд оролцогчид төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар дараах асуудлуудыг хамгийн ихээр нэрлэж байна.

IMG_5602

Төслөөс гарсан үр дүн:

Хөдөлмөр эрхлээгүй залуусын санал хүсэлтийг хотын даргад уламжиллаа.

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төслийн хүрээнд “Засгийн амлалт ба Залуучуудын ажлын байр” сэдвийн хүрээнд Баянхонгор хотын хөдөлмөрийн насны залуучуудыг сургалт, мэдээллээр хангаж судалгаанд хамрууллаа.

Судалгаанд оролцсон залуусын ажлын байртай холбоотой санал хүсэлт, зөрчигдөж буй асуудлуудыг нэгтгэн Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Г.Энхбаярт танилцуулж, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шийдлүүд” бодлогын зөвлөмжийн хамт хүлээлгэн өглөө.

Тэрээр судалгаанаас гарсан дүгнэлтийг Засаг даргын Зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр төслийн багийнханд дараах ур чадвар, сургамж нэмэгдсэн юм.

Жижиг төсөл хэрэгжүүлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан бэлтгэх гэх зэрэг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мониторингийн ажлыг хийх явцад олон зүйсэд суралцлаа. Тодруулбал багаар ажиллах ур чадвар, баг хамт олонд ажлаа оновчтой тэгш хуваарилах, судалгаа авч, иргэдтэй ярилцах үеэр хүмүүстэй тулж ярилцах, ялангуяа шийдвэр гаргах түвшний дээд албан тушаалтнууд иргэдээ сонсох нүүр тулсан уулзалтыг олон давтамжтай хийж байх нь чухал болохыг олж харлаа гэж байгууллагын гишүүд дурдаж байлаа.