Залуусын давлагаа клуб: Залуучууд өөрчлөлтийг авчрах хүч чадалтай
16. 6 дугаар сар 2021 Амжилтын түүх

Залуусын давлагаа клуб: Залуучууд өөрчлөлтийг авчрах хүч чадалтай

Дэлхийн ардчилсан улс орнууд залуучуудын үр дүнтэй оролцоог хангаж, тэдний дуу хоолойг сонсох тал дээр ихэвчлэн алддаг. Залуучуудын санал санаачилга, оролцоо нь үр нөлөө багатай, тэдэнд тулгамдаж буй асуудал нь хууль бус эсвэл зохих албан тушаалтнууд нь тэдний үзэл бодлыг үйл ажиллагаандаа тусгаж хүлээн авдаггүй гэж ихэнх залуучуудад санагддаг байна. Өөр бусдаас илүү өнөөдрийн нийгмийн залуучууд нь улс төрийн шийдвэрийн эерэг эсвэл сөрөг үр дагавартай илүү урт удаан хугацаанд зохицон амьдарч байна. 

Каритас Чех Репаблик байгууллага (КЧР) нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр ирээдүйн лидерүүдийн дуу хоолойг зохих түвшинд нь хүргэх, тэдний оролцоог хангахад анхаарч ажиллаж байна.  Монголын Залуучуудын Эсвэл, Иргэний Боловсролын Төвтэй хамтран “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд бичил төслийн уралдааныг залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарласан билээ. Энэхүү төслийн уралдаанд залуучуудаар удирдуулсан зургаан бичил төсөл шалгарсан юм. Эдгээр төслүүдийн нэг болох “Залуучууд хорооны түвшинд оролцооны жишиг загварыг бэхжүүлж, асуудлаа шийдүүлэх нь” төслийг Чингэлтэй дүүргийн 18-р хороон дахь залуучуудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, зохих удирдлагын түвшинд эдгээр асуудлыг шийдэх жишиг загварыг хөгжүүлэх зорилгоор Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Залуусын давлагаа клуб хэрэгжүүлсэн юм.

2021 оны 1-р сард Залуусын давлагаа клуб нь залуучуудад ямар асуудалд тулгардаг, тухайн асуудлыг шийдэхэд тэдний санал, санаачилгыг сонсох зорилгоор хоёр өдрийн вэбинар зохион байгуулжээ. Энэхүү вебинараас өөрсдийн орчин, нийгмийг сайжруулахаар зорилго нэгдсэн 2 эрэгтэй, 10 эмэгтэй гишүүний бүрэлдэхүүнтэй Залуучуудын нөлөөллийн бүлэг бүрэлдсэн юм.

160143839_1897873523723193_3956337643807036925_n

Залуучуудын нөлөөллийн бүлэг нь залуучууд ямар асуудлыг зохих төрийн байгууллагаар шийдүүлэх хүсэлтэй байгааг судалсан байна. Тэд зураглалын өвөрмөц арга хэрэгслийг ашиглаж орчны асуудлыг гаргаж ирэхээс гадна тухайн хорооны иргэдээс буюу газар дээр нь мэдээлэл цуглуулсан байна. Тэд эхний үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ бусад залуучууд төрийн байгууллагуудын системийн талаар маш сайн ойлголттой, мөн тухайн хороонд тулгамддаг асуудлыг маш сайн мэдэж байсан нь тэднийг гайхшруулжээ.

159963748_1897873563723189_7644156073248367371_n

Залуучууд төртэйгээ хамтарч ажиллах, тэдний шийдвэрт нөлөөлөх боломж байдаг юм байна гэдгийг бид ойлгосон.  Хүмүүсийн хэлдэгээр залуучууд идэвхгүй, санал санаачилга нь бодит бус, хангалттай үндэслэлгүй гэдэг  бол өрөөсгөл ойлголт юм. Харин ч залуучууд оролцох хүсэл эрмэлзэлтэй, асуудалд ул үндэслэлтэй хандаж чаддагийг харлаа" хэмээн  “Залуучууд хорооны түвшинд оролцооны жишиг загварыг бэхжүүлж, асуудлаа шийдүүлэх нь” төслийн менежер Цэндсүрэнгийн Бодьцэцэг хуваалцсан юм. 

Тухайн хорооны асуудлыг тодорхойлсны дараа залуучуудын нөлөөллийн бүлэг нь тухайн асуудлыг судалсан байна. Тухайн асуудлуудыг төрөл төрлөөр нь ангилж, асуудлыг илүү нарийвчилж судалж ажиллахаар багийн гишүүдээ мөн хуваажээ. Багийн судалгааны хэсэг бүр тухайн хорооны сонгогдсон асуудлын учир шалтгааныг судалж, оролцооны жишиг загвар дээр ажилласан байна.

Судалгааны багууд авах арга хэмжээг ярилцахаар дахин хуралдан, өөрсдийнхөө дуу хоолойг хүргэхэд бэлэн болов. Залуусын давлагаа клуб, Чингэлтэй дүүрэг (ЧД) - ийн 18-р хорооны залуучуудаас бүрдсэн Нөлөөллийн бүлгийг хорооны Засаг даргын дэргэдэх “Хүүхэд, залуучуудын зөвлөл” болгох, мөн тухайн хорооны иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зөвлөмж, саналыг тусгасан албан бичгийг тус хорооны Засаг даргад хүргүүлсэн байна. Төслийн баг нь энэхүү албан бичгийг тухайн хорооны засаг дарга хүлээн авсан эсэх, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусгах эсэд маш их эргэлзэн, хариу албан бичгийг хүлээжээ. Анх удаагаа нэгдэн нийлсэн энэхүү төслийн баг бүрэлдээд гуравхан 7 хоног болсон ч тэдний энэ хичээл зүтгэл цаашид ажил хэрэг болох эсэхэд ихэд эргэлзжээ.

Зургаан 7 хоног өнгөрөхөд тэд хариу захидлыг итгэл алдалгүй хүлээсээр байлаа.

3-р сарын сүүлчээр тэд хариу захидлаа хүлээн авав. Хариу албан бичгийг засаг дарга Насанбатын өөрийн тамга, гарын үсэг урлан чимжээ. Засаг дарга тэдний санал санаачилгыг хүлээн авч, Засаг даргын дэргэдэх “Хүүхэд, залуучуудын зөвлөл”-ийг байгуулан хамтран ажиллахаар болжээ. Мөн тухайн хорооны оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэргээн тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх талаар дурджээ.

163424364_916031312300671_5516775495283443811_n

Хэдхэн долоо хоногийн өмнө байгуулагдсан ч гэсэн Залуучуудын Нөлөөллийн бүлэг нэгдэн нийлж, үеийн залуучууд болон оршин суух хорооныхоо иргэдийн төлөө бодит өөрчлөлтийг авчирч чадсан юм. Тэдний ололт амжилт хүчирхэг залуучуудын няцашгүй хүсэл эрмэлзэл, итгэл найдварын үр дүнд бий болсон юм. Тэд КОВИД-19 цар тахлын хөр хориотой хүнд хэцүү цаг үед хорооны оршин суугчдын дуу хоолойг сонсож, цахимаар хуралдаж, хууль журмын асуудлыг судалж, засаг даргад зөвлөмж бэлтгэн ажилласан юм.

Тэдний ололт амжилт нь зөвхөн оршин суугчид, иргэдийнхээ төлөө зориулагдсан бөгөөд өөрчлөлтийн төлөө зорилго нэгдсэн 12 залуучуудаас бүрдсэн энэхүү багийг өвлийн хүйтэн эсвэл дэлхий нийтэд тулгамдаж буй цар тахлын сорилт зогсоож чадаагүй юм.