Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй эдийн засагч
13. 6 дугаар сар 2022 Бусад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй эдийн засагч

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (IPCC) гаргасан хамгийн сүүлийн үеийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны тайлан сэтгэл түгшээсэн хэвээр л байна. ЗГХМХ (IPCC)-н харж байгаагаар яг одоо шуурхай арга хэмжээ авахгүй бол ган гачиг, үер, экосистемийн доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгуудын ноцтой тохиолдлууд илүү ихээр нэмэгдэхээр байна. Сайн мэдээ гэвэл бидэнд сонголт бий. Учир нь Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалан болон экосистемд суурилсан гамшгийн эрсдэл бууруулах арга хэмжээнүүдийг авах нь хувьсан өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох хөгжлийн замыг бий болгох арга зам юм.

Хэрэв бид тулгамдаж буй асуудлуудтайгаа мөр зэрэгцэн, гаргалгаа гаргаж чадахуйц бизнес эрхлэгчид болон активистуудтай бол уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх маш их боломж байна. Шинэлэг бизнес эрхлэгчид болон байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлтэй, идэвх, зүтгэлтэй активистууд учирч буй сорилт, хямралыг даван туулахаар төлөвлөж буй нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эрч хүч нэмэгдэж байгааг илэрхийлнэ.

Өмнөговь аймгийн суугуул, нутгийн нэгэн бизнес эрхлэгч, манлайлагч болох Б.Баярчимэг “Би эдийн засагч, статистикч мэргэжилтэй. Хувийн хэвшлийн байгууллагууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох, орон нутгийнхаа цөлжилтийн асуудлыг хэрхэн шийдэж болох талаар судлаад багагүй хугацааг өнгөрүүлж байна” хэмээв.

kk_berries_1

Б.Баярчимэг нь зөвхөн тулгарч буй асуудлын талаар суралцсангүй. Тэрээр эдийн засагчийнхаа хувьд өөрийн мэдлэг, чадвараа ашиглан асуудлыг шийдэхээр арга хэмжээ аван ажиллаж байна.

Б.Баярчимэг нь “Хатан Хармаг” ХХК үүсгэн байгуулагч бөгөөд, тогтвортой байдлыг ихээхэн дэмждэг бизнес эрхлэгч юм. Түүний компани цай, саван, ингэний аарц, хармагтай ааруул зэрэг хэдэн арван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

“Манай бүх бүтээгдэхүүнүүд Говийн хэсгээр олддог байгалийн гаралтай ургамал, тэдгээрийг агуулсан орцноос бүрдсэн байдаг. Бид 2017 онд компаниа байгуулан үүнээс хойш нийт 100,000 гаруй жимсний мод, бутнуудыг тарьсан” гэж дурдав.

Хатан Хармаг” нь бизнес эрхлэлтээ тогтвортой, эргэлтийн хэв загвартай хийхийг эрмэлздэг ба дотооддоо ургуулсан газар тарилангийн хүнсээ хэрэглэхээс гадна, мянга мянган жимсний моднууд тарин экосистемийг дахин сэргээж байна. Үүний үр дүнд жимсний моднууд агаараас нүүрсхүчлийн хийг шингээж авах чадвартай байдаг тул түүний бизнес загвар нь хүлэмжийн хийг багасгахад ихээхэн нөлөө үзүүлж байна.

kk_berries_3.600x0-is-hidpi

Европын Холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” СОГЭ төслийн хүрээнд бид Б.Баярчимэг шиг бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, суралцахыг тэсэн ядан хүлээж байна ” гэж Пипл ин Нийд олон улсын байгууллагын СОГЭ төслийн менежер Г.Лхагвасүрэн дурдлаа.

СОГЭ төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын ЖДҮ, борлуулагч нарыг зах зээлд суурилсан эко шошгожуулалтыг нэвтрүүлэн, дадал, зан төлвөө өөрчлөн чадавхжиж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болох замаар эргэлтийн эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Экосистемдээ эерэг нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг дэмжих асар том хэрэгцээ байна. Бид СОГЭ төслийн хийхээр зорьж буй ногоон шошгожуулалтын системийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна ” гэж Б.Баярчимэг дурдав.

Ирж буй саруудад СОГЭ төсөл нь Б.Баярчимэг шиг бизнес эрхлэгчидтэй уулзан туршлагыг нь сонсон суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тэднийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тогтвортой байдлыг шийдэж болохуйц хөтөлбөрийг бий болгон ажиллахад туслах билээ.

“Бид “Хатан Хармаг” шиг компаниудтай уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа. Учир нь тэд ЖДҮ болон хөдөө аж ахуйн хүнс, ус, ундааны салбар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ямар хүчтэй болохыг үлгэрлэн харуулж байна” хэмээн Г.Лхагвасүрэн үргэлжлүүлэн хэлэв.

СОГЭ төслийн тухай

Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төсөл нь Европын Холбооны Свич Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй бөгөөд Монгол Улсын хөдөө аж ахуйн хүнс, ундааны салбарын ЖДҮ, борлуулагч нарыг зах зээлд суурилсан ногоон шошгожуулалтыг нэвтрүүлэн, дадал, зан төлвөө өөрчөн чадавхжиж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болгох замаар эргэлтийн эдийн засгийн практикийг авч хэвшүүлэхэд туслалцаа үзүүлэх юм. Тус төслийг Пипл ин Нийд (ПИН), Каритас Чех Репаблик (КЧР) болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС), Хөгжлийн Шийдэл ТББ-ууд 2022-2025 оны хооронд хамтран хэрэгжүүлэх юм.

Autor: PIN