Тендерийн урилга
12. 8 дугаар сар 2021 Мэдээ

Тендерийн урилга

Та бүхнийг Каритас Чех Репаблик ОУБ-аас Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд хийгдэх “Медиа кампанит ажил”-ыг төлөвлөн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Медиа кампанит ажлын зорилго нь “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучууд хөдөлмөрийн зах зээлд ороход нас, хүйсээр ялгаварлан гадуурхагдах зэрэг олон төрлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, ажил олгогчдыг залуучуудыг ажилд авч тэднийг ажлын байранд сургах явдлыг дэмжих зорилгоор төрөл бүрийн медиа контент, хэлэлцүүлэг зохион байгуулахад оршино.

Гүйцэтгэх ажил, үүрэг:

  1. Кампанит ажлын стратеги төлөвлөлт боловсруулах
  2. Кампанит ажлын агуулга боловсруулах
  3. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
  4. Гол мессеж боловсруулах
  5. Төлөвлөгөөний дагуу контент хөгжүүлэх
  6. Нийгмийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олны танил, нөлөө үзүүлэгчдийг /инфлюнсер/ тодорхойлох (жишээлбэл, олны танил, уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд)
  7. Контент бүтээгчид болон олон нийтийн сурталчилгаа түгээх байгууллагууд /хувь хүнтэй хамтрах
  8. Бэлтгэсэн агуулгыг төлөвлөгөөний дагуу олон нийтэд түгээх
  9. Үйл ажиллагааг хянах, тайлагнах
  10. Хаалтын тайлан боловсруулах

Сонгон шалгаруулах шалгуур:

Тендерт оролцогчдыг дараах үзүүлэлтүүд дээр үндэслэн, эдийн засгийн хувьд хамгийн давуу талтай, үйлчилгээний чанар болоод тендерийн үнийг хангасан байдлаар сонгон шалгаруулна.

  • Үнийн санал /Тендерийн нийт төсөв 50,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх/

- Медиа кампанит ажлын бүтээл бүтээх ажлын хөлс /дор хаяж 3 дүрст бичлэг буюу видео, зурагт хуудас, нийтлэл, амжилтын түүх, өөр бусад медиа бүтээгдэхүүн багтана/

- 3 хэлэлцүүлэг зохион байгуулах /МҮОНТ, Монгол HD TВ, Нээлттэй Нийгэм Форум гэх зэрэг сувгаар дамжуулах/

- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад сувгуудаар сурталчлах зардлууд багтсан байна.

  • Гүйцэтгэсэн ажлын туршлага
  • Санал болгож буй арга барил, үйл ажиллагааны чанар

Бичиг баримтын бүрдэл:

Тендерт оролцогч нь дараах бичиг баримтыг Монгол болон Англи хэлээр ирүүлнэ.

  1. Хугацаат ажлын төлөвлөгөө (2021 оны 9-р сарын 27 – 12-р сарын 15 хүртэлх хугацаанд)
  2. Төсвийн задаргаа
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Гүйцэтгэгчийн ажлын туршлагыг харуулах бичиг баримтууд /Өмнө нь гүйцэтгэж байсан ажлын тайлан, жишээ гэх мэт/
  5. Өөрийн ирүүлж буй саналыг дэмжих бусад мэдээлэл, судалгаа, бичиг баримтууд

Оролцогч үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дараах дарааллын дагуу боловсруулсан байна:

  1. Хугацаат ажлын төлөвлөгөө боловсруулах
  2. Төлөвлөгөөний дагуу контент бүтээх
  3. Контент материалыг олон нийтэд хүргэх
  4. Төлөвлөгөөт ажлыг тайлагнах

Тендерийн материал ирүүлэх заавар:

Тендерийн бичиг баримтыг эх хувиар нь лацтай дугтуйнд хийж, дугтуйн дээр “Тендер нээх цагаас өмнө нээхийг хориглоно” гэж Монгол эсвэл Англи хэлээр бичиж ирүүлнэ. Тендерийн саналыг шуудангаар 2021 оны 9 сарын 13-аас өмнө “Каритас Чех Репаблик” ОУБ-д дараах хаяганд ирүүлнэ.  Хаяг: Монгол Улс, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Делта төвийн барилга, 5 давхар, 503 тоот

Холбоо барих: Тендерийн материал болон төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, хүсэлт гарвал 8623-2567 дугаараар болон bayanjargal.batbayar@caritas.cz хаягаар лавлана уу.

Санамж: Хугацаа хэтэрч ирүүлсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.