Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн сургалт
7. 2 дугаар сар 2020 Мэдээ

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн сургалт

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгч, барилгын компаниудад зориулсан “Барилгын хог хаягдлын менежмент” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. "Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд явагдсан тус сургалт нь 2018 оноос хойш 2 жилийн хугацаанд 400 гаруй оролцогчдод хүрч, тэдний барилгын хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, чадавхжуулаад байна.