Czech Street Party Ulaanbaatar 2024 өдөрлөгт оролцлоо
8. 6 дугаар сар 2024 Мэдээ

Czech Street Party Ulaanbaatar 2024 өдөрлөгт оролцлоо

Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас Европын холбоонд элссэний 20 жилийн ой, НАТО-д элссэний 25 жилийн ойн баярыг тохиолдуулан 6 сарын 8-ны өдөр Чех Фестиваль амжилттай зохион байгууллаа. Каритас Чех Репаблиз байгууллага тус өдөрлөгт оролцож 400 гаруй хотын иргэдэд үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа.

Энэ өдөр Чехийн ЭСЯ-ны гадаах талбай олон нийтэд зориулсан нээлттэй гудамж болж, хотын иргэд бүтэн өдрийн турш Чехийн соёл болон бүтээгдэхүүнүүд, Чех улсаас монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын асруудаар зочилж нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрөөлөө.

Нээлтийн үеэр Каритас Чех Репаблик байгууллагын суурин төлөөлөгч Яна Зилкова тус байгууллагын 2006 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, фестивальд оролцогчдыг байгууллагын асраар гэр бүлээрээ зочилж Монгол улс дахь хуванцар хаягдлын тогтвортой байдлаг хангах төсөл болон Эдийн засгийн ногоон шилжилт төслүүдтэй танилцахыг уриаллаа.

20240608 Czech Block Party 12

Энэ өдөр 300 гаруй иргэд манай асраар зочилж төслийн шинэ судалгаа, нийтлэлтэй танилцлаа. Мөн 150 орчим иргэд хүүхэд залуус хог хаягдал ангилах, хуванцрын талаарх мэдлэгээ сорих болон тойрог эдийн засгийн талаарх танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом, уралдаанд оролцож, шинэ мэдлэг мэдээлэл хуримтлууллаа.

Фестивалийн үеэр манай асраар зочилсон Турк улсын бизнес эрхлэгч “Монголд хуванцар хог хаягдлын талаар маш чухал, цагаа олсон төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Та бүхний үнэ цэнтэй энэхүү ажилд амжилт хүсье” гэсэн бол хотын иргэн Энхцэцэг “Улаанбаатар хотод маш олон хүн хогоо ангилах эрмэлзэлтэй боловч хотхон дотроо эргээд нөгөө ялгасан хогнууд буцаж холилдох эрсдэл байна” гэлээ. Каритас Чех Репаблик байгууллагын зүгээс иргэд болон байгууллагын түвшинд хэрхэн хог хаягдлаа хэрхэн ангилах талаар зөвлөмжүүдийг өглөө.

Over 100 kids learned about waste sorting through the games.

Czech Ambassador Jan Vytopil with CCR Team members