SWITCH-Asia хөтөлбөрийн SPRIM төсөл нь Эх дэлхийн цэвэрлэгээний өдөрт нэгдлээ
20. 9 дүгээр сар 2021 Мэдээ

SWITCH-Asia хөтөлбөрийн SPRIM төсөл нь Эх дэлхийн цэвэрлэгээний өдөрт нэгдлээ

Жил бүрийн 9 дүгээр сарын 18-нд тэмдэглэдэг “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” бол дэлхийн 180 гаруй улсыг хамруулсан хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн төлөөх хамгийн том өдөрлөг юм.

Гэхдээ энэ өдөр нь зөвхөн цэвэрлэгээ хийгээд зогсохгүй хоггүй орчинд амьдрах хүсэлтэй, хамтдаа дэлхийн хог хаягдлыг цэвэрлэж чадна гэдэгт итгэдэг онцгой, хүчирхэг хүмүүсийн “нээтворк” юм.

Энэ жил Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах (SPRIM) төсөл  энэхүү өдөрлөгт нэгдсэн юм. Каритас Чех Репаблик байгууллага болоод төслийн түнш байгууллагууд болох Экосум ТББ, Монголын байгаль орчны аюулгүй байдлын төв, Монголын Тогтвортой хөгжлийн гүүр болон Т. Г. Масарыкын нэрэмжит Усны судалгааны хүрээлэнтэй хамтран гол мөрөн, ой мод, гудамжны хог хаягдал, зохисгүй хог хаягдлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг зорьж байна.

240592706_261430442510566_8195725904581359039_n

Энэүү цэвэрлэгээний өдрийн үйл ажиллагааны зорилго нь Улаанбааатар хотын есөн дүүргийн нэг болох Налайх дүүргийг цэвэрлэх явдал юм. Энэхүү байршил нь Улаанбаатар хотын усан хангамжийн үндэс болсон Туул голын сав газрын дээд хэсэгт байрлах бөгөөд орон сууц, байшин, гэр зэрэг янз бүрийн сууц хосолсон тул Улаанбаатар хотын хамгийн зорилтот бүсүүдийн нэг юм. Түүнчлэн “SPRIM” төслийн баг нь хог хаягдлын менежментийн 3R /бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах/ зарчмыг сурталчлах замаар тогтвортой хэрэглээ, хариуцлагатай байх тухай иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байна.

Монголд хүн ам хурдацтай өсөж, хэрэглэгчдийн хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам  нэмэгдэж байна. Статистик мэдээллээр, Зөвшөөрөлтэй тээврийн байгууллагуудын ачиж цуглуулсан хотын хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2020 онд 2,244,000 тонн буюу өдөрт нэг хүнд 1,86 кг ногдож байсан. Энэ нь 2019 оныхоос 13%-аар өссөн үзүүлэлт юм. Одоогоор ихэнх хог хаягдал хангалтгүй устгах цэгт буюу байгальд хаягддаг. 2020 оны байдлаар, 329 сум, 21 аймгийн төв болон Улаанбаатар хотын зургаан талбайн 3840,6 га талбайг хамарсан 381 төвлөрсөн хогийн цэг байдаг. 2020 онд нийслэл хотын хатуу хог хаягдлаас 157,705.24 тонн (7.03%) -ыг дахин боловсруулж, 112,618.13 (5.02%) тонныг дахин ашигласан буюу дахин ашиглалтанд оруулсан гэж БОАЖЯ -ны байгаль орчны мэдээллийн сангаас мэдээлсэн байна. Нийтдээ 285 мянган тонн хотын хатуу хог хаягдлыг 2020 онд дахин боловсруулж, дахин ашигласан. Энэ нь дахин боловсруулж, дахин ашигласан хог хаягдлын 12,05%-тай тэнцэх юм. Гэсэн ч хотын хатуу хог хаягдлын талаас илүү нь дахин боловсруулах боломжтой хог юм.

IMG_5220

Монгол Улсын засгийн газрын Ногоон Хөгжил төлөвлөгөөнд, 2030 он гэхэд дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээг нийт хог хаягдлын 30% хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан. 2018 оны зургадугаар сард, Засгийн газар 0.035 мм -ээс нимгэн бүх төрлийн нэг удаагийн гялгар уут үйлдвэрлэх, импортлохыг хориглох тогтоол баталсан. Нэг удаагийн гялгар уут хэрэглэх, худалдаалахыг хориглох тогтоол 2019 оны 3 -р сарын 1 -ээс хүчин төгөлдөр болсон.

Энэхүү зорилгын дагуу SWITCH-Asia-гийн SPRIM төсөл нь Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум гэсэн гурван зорилтот газарт хуванцарыг дахин боловсруулах түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж эхэллээ. Хишиг-Өндөр суманд төсөл хэрэгжиж эхэлсэн эхний саруудад мэдээллийн суурь судалгааг гаргаж, улмаар суманд тохиромжтой хог хаягдлын менежментийн схемийг боловсруулсан. Түүнээс хойш Экосум ТББ болон орон нутгийн ажилчид Хишиг-Өндөрийн ихэнх хог хаягдлыг цуглуулах, ангилах, дахин ашиглах болон дахин боловсруулах зориулалттай хог хаягдлын менежментийн шинэ байгууламж барьж эхэлжээ. Энэхүү байгууламжийг өвлөөс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа шинээр худалдан авсан дахин боловсруулах машинаар анхны туршилтыг хийж эхлэх юм.

240120510_6335513709793881_8451831430739465154_n

Суманд хийсэн бас нэг ололт нь 200 гаруй ахуйн хог ангилах хогийн сав хийсэн явдал. Мөн энэ оны эцэс гэхэд нутгийн хүн амын бараг 90% -ийг хогийн савтай болгохыг зорьж байна. Илүү олон иргэд хог хаягдлаа ангилж, хог хаягдлын менежментийн төвд авчрах үед, дахин ашиглах, боловсруулах боломжгүй ямар төрлийн материал илүү хувь эзэлж байна гэдгийг нарийвчлан тодорхойлно (Урьдчилсан байдлаар сав баглаа боодол гэж тодорхойлсон). Энэ оны эхээр хэвлэгдсэн “Тэг хаягдал ба тойрог эдийн засаг: Урагшлах зам” тайланд боловсруулсан Экосум төслийн үндсэн зөвлөмжүүдийн дагуу, Монголд тодорхой хогийг ялгаруулж буй гол үйлдвэрүүдтэй хэлэлцүүлэг хийнэ. Гол зорилго нь, Монголын болон дэлхийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай алхмыг хийж, үйлдвэрлэл, баглаа боодлын хэв маягийг өөрчлөхийг дэмжих явдал юм.

SPRIM  төсөл нь Улаанбаатар хотод Монгол Улсын олон төрлийн сууцны төлөөлөл болох  гурван хороотой нягт хамтран ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо гэхэд бүхэлдээ орон сууцны хороололтой, Сонгинохайрханы 9 дүгээр хороо нь гэр сууц зонхилдог бол Налайхын тавдугаар хороо нь хотын төвөөс алслагдмал зайд оршдог, гэр болон орон сууц хосолсон байдаг.

Суурь судалгаа, байршлын уулзалтууд нь хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээний талаархи анхан шатны сургалт, ялангуяа хог хаягдлыг ангилах болон ойлголт нэмэгдүүлэх сургалтын хэрэгцээ байгааг тогтоосон. Нэмж дурдахад, одоогоор хог тээвэрлэгч компаниуд ангилсан болон ангилаагүй бүх хог хаягдлыг нэг дор ачсаны улмаас ангилсан хогийн тээвэрлэлт нь бас нэг асуудал болж байна. Дахин боловсруулах туршлагыг сурталчлахын тулд оршин суугчдыг шинэ, илүү хариуцлагатай дадал зуршилд шилжүүлэх хэрэгсэл, ойлголт болон тодорхой урамшуулал хэрэгтэй байна. Тиймээс SWITCH-Asia SPRIM төсөл нь хороо бүрийн оршин суугчдад  хог ялгах сав түгээж, хог хаягдлын менежментийн талаар сургалт зохион байгуулж, дахин боловсруулж ашиглахад шаардагдах тээврээр тусалж байна. Зорилтот хороод нь Монголын бусад дүүргүүд төдийгүй бүс нутгуудад жишиг болно.

Нэмж дурдахад, SPRIM нь Пластик сентер, Лантуун дохио ТББ-тай хамтран “Өнгө нэм” ТББ-аас зохион байгуулж буй "Зүгээр битгий хая" аяныг санхүүжүүлсэн. Энэ кампанит ажил нь хогийн менежмент болон хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх гэсэн хоёр чухал асуудлыг шийдэх юм. Хог хаягдлын менежментийн гол зорилго нь том супермаркетуудад хог ангилах савуудыг байрлуулах замаар хог хаягдлыг ангилах талаархи мэдлэгийг дээшлүүлэх болон Хуванцар Төвийн түүхий эдийг цуглуулах юм.

2S4A2904

Түүнчлэн энэхүү аяны хүрээнд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах асуудалд өндөр ач холбогдол өгч байна. Харилцаа холбоо, сурталчилгааны хүчин чармайлтын дүнд Улаанбаатар хотын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон дотоодын бизнес эрхлэгчид зэрэг олон оролцогч тал энэхүү аянд нэгдсэн. Аяны нээлт 8-р сарын сүүлээр болсон бөгөөд хог хаягдал, тэр дундаа хуванцар бүтээгдэхүүнд олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоо амжилттай биелүүлж байна.

Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр нь бид бүхнийг гэр орон, дүүргээ цэвэрлэж, аль ч төрлийн хог хаягдлыг хогийн цэгт хаяхаас сэргийлэхэд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахыг уриалсан Олон Улсын чухал өдөр юм. Бид ирээдүй хойчдоо бохирдсон, хогтой орчныг үлдээхгүйн төлөө аль болох боломжоороо хог хаягдлыг багасгаж, дахин ашиглаж, дахин боловсруулах ёстой.

SPRIM төслийн баг төдийгүй бүх орон нутгийн болон олон улсын оролцогч талууд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх таатай орчныг бүрдүүлж, ногоон бодлогын үр шимийг хүртэхэд оролцогч талуудад туслахын төлөө хичээн ажиллах болно.