Граффити зураг буюу ханын зураг зурах баг, хамт олныг урьж байна
23. 9 дүгээр сар 2021 Мэдээ

Граффити зураг буюу ханын зураг зурах баг, хамт олныг урьж байна

Ерөнхий мэдээлэл   Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг Монголын Залуучуудын Эвсэл болон Иргэний Боловсролын Төвтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд зорилгын хүрээнд Улаанбаатар хот болон Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь аймгууд дахь нийт 5 байршилд Граффити зураг буюу ханын зураг зурах баг, хамт олныг урьж байна.

Даалгаврын зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эсвэл залуучуудын хөдөлмөр эрхлэлтэй холбоотой бусад төрлийн агуулгыг илэрхийлсэн, өнгөлөг, олон нийтийн анхаарлыг татахуйц Граффити  зургийг төслийн 4 зорилтод аймгууд болон Улаанбаатар хотын хүн хөдөлгөөн ихтэй талбай дахь барилгуудын ханан дээр зурах явдал юм.

Тавигдах шаардлага

  • Граффити урлагын мэргэжлийн баг, эсвэл албан байгууллага байх;
  • Граффити зураг буюу ханын зураг зурж байсан туршлагатай;
  • Граффити зургийн санаа, агуулгыг бүтээх мэдлэгэтэй;
  • Хөдөө орон нутгаар зочилж, зохих барилгын хана олох, тэдэнтэй холбоо тогтоох ажлыг гүйцэтгэх боломжтой;
  • Холбогдох агуулгаар граффити зургийн санаа гаргаж бэлдэх боломжтой;
  • Харилцааны ур чадвар сайтай;
  • Мэргэжлийн, санаачлагатай, уян хатан, хариуцлагатай байх;

Бүрдүүлэх материал

  1. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын барилгын 5 хананд граффити зураг зурах үнийн санал (Үүнд; замын зардал болон байрлах буудлын зардал оруулахгүй байх)
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулага (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Зураг зурах баг хамт олон, боловсон хүчний танилцуулга, CV;

Дээрх шаардлагыг хангаж буй хувь хүн, албан байгууллагыг өөрсдийн үнийн санал болон холбогдох бүрдүүлэх материалыг bayanjargal.batbayar@caritas.cz имэйл хаягаар 2021 оны 9-р сарын 30-ны 18 цагаас өмнө илгээнэ үү.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-86232567 утсаар холбогдоно уу. Материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.