Ирээдүй хойч болсон хүүхдүүдэд хог хаягдлыг ангилах талаар зааж байна
22. 12 дугаар сар 2021 Мэдээ

Ирээдүй хойч болсон хүүхдүүдэд хог хаягдлыг ангилах талаар зааж байна

Хог хаягдлаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хурдацтай өсж буй сорилтуудаас харахад Монгол улсад шийдэх ёстой чухал асуудлуудыг нэг бол хог хаягдал гэдгийг харуулж байна. Хэдийгээр Монгол улс хог хаягдлаа багасгах, дахин хэрэглэх, боловсруулах стратеги, бодлогуудыг гаргаж байгаа хэдий ч олон нийтийн дунд хог хаягдлаа ангилах дадал тогтоогүй байна. Иймд Каритас Чех Репаблик Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ хамтарч олон нийт болон холбогдох талуудад хог хаягдлын менежементийн талаарх олон төрлийн сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар байна. 

Хог хаягдлын талаарх сургагч багш нарын чадамжийг бэхжүүлэв

Бидний ирээдүй хойч болсон хүүхдүүдийг баг наснаас нь байгаль орчны үйл ажиллагаатай танил болгох нь байгальд ээлтэй, ухаалаг амьдралын хэв маягт хөтлөх боломжтой. Байгаль орчны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үр хүүхдүүддээ байгаль орчинд ээлтэй амьдрах НОГООН философийг суулгах хэрэгтэй юм. Ингэснээр хог хаягдлыг дахин боловсруулах явдал нь хүүхэд залуучуудын хоёр дахь байгаль болох юм.

Европын Холбооноос санхүүжүүлэлттэй (SWITCH-Asia хөтөлбөр) “Монгол улс дахь хуванцар хог хаягдын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Улаанбаатар хот, Булган аймгийн нийгмийн ажилтан, сургуулийн өмнөх нас болон дунд сургууль мөн мэргэжлийн боловсролын нийт 21 багш нар хоёр өдрийн “Сургагч багш” бэлдэх сургалтад хамрагдсан юм. Энэхүү сургалтыг Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ зохион байгуулсан юм. Тус сургалт нь багш нарын манлайлах, мэдээлэл хүргэх чадварыг хөгжүүлэхээс гадна технологийн шинэчлэл, шийдэл, хог хаягдал, хог хаягдлын үр нөлөө, хог хаягдлын менежементийн талаарх тэдний чадамжийг нэмэгдүүлэхэд анхаарсан юм.

IMG_1753

Багш нар байгаль орчны боловсролын хичээлийг сургууль дээрээ зааж байна

Хог хаягдлыг бууруулах гол гурван багана бол хог хаягдлыг бууруулах, дахин хэрэглэх, дахин боловсруулах явдал юм. Мөн хамгийн чухал зүйл бол эдгээр гурван дадлыг бага наснаас нь суулгах хэрэгтэй юм. Багш нар сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай төгсний дараа сурсан мэдлэгээ практик болгон ашиглаж буй юм. 

259726243_301303045189972_4780040818351397268_n

Сургалтад хамрагдсан багш нарын нэг болох Булган аймгийн 1 дүгээр сургуулийн багш О. Дүүрэнжаргал сургуулийнхаа Эко клубийг удирдаж байгаа бөгөөд хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, дахин хэрэглэх үйл ажиллагаанд сурагч нараа энэхүү сэдэвт сонирхолтой болгох, зөв дадалд сургахын тулд  Эко солилцоо хийх өдөр, Хог хаягдлаар бүтээл хийх өдөр гэх зэрэг үйл олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Сургагч багш бэлтгэх сургалтаас хог хаягдлыг дахин боловсруулах, дахин хэрэглэх, багасгах талаар чухал, суурь мэдлэгийг олж авсан. Гайхалтай сургалт болж өнгөрсөн. Сургалтаар хог хаягдлыг гэртээ ялгах талаар хүүхэд залуус, хүмүүст мэдлэг түгээх үйл ажиллагаа зохион байгуулах маш их урам зориг авсан“ хэмээн Булган аймгийн газар зүйн багш О. Дүүрэнжаргал хуваалцсан юм.

Каритас Чех Репаблик байгууллага нь хүүхэд, залуучуудад байгаль орчны талаар багаас нь зааж, сургах нь чухал гэж үздэг бөгөөд эцэг эх, багш нарынхаа тусламжтайгаар ирээдүй хойч үе болсон хүүхдүүд ирээдүйд байгаль орчны салбарт бодит өөрчлөлтийг авчрах боломжтой юм.