1. 7 дугаар сар 2024
Мэдээ
Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд “Эко-тэмдэг, ногоон хөгжлийн шилжилт” сэдэвт туршлага судлах хөтөлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 2-оос 12-ны өдрүүдэд ХБНГУ-д амжилттай зохион байгууллаа.
Берлин, Бонн, Мюнхен зэрэг хотуудад зохион байгуулагдсан тус хөтөлбөрт МУ-аас хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл хамрагдсан юм.
