Хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж гэдэг үгийг сонсоод таны санаанд хамгийн түрүүнд юу буудаг вэ? Инноваци гэдэг үг шууд орж ирэхгүй байж болно л доо. Гэвч сүүлийн жилүүдэд олон нийтэд дэмжлэг үзүүлэхэд инноваци чухал үүрэг гүйцэтгэдэг болсоор байгаа юм. Хүмүүнлэгийн байгуулагуудыг ажлаа илүү оновчтой, тогтвортой гүйцэтгэж, илүү олон хүнд хүрэхэд инноваци олон талн ашигтай билээ. Тэгвэл Каритас Чех Репаблик бусдад тусламж хүргэхдээ инновацийг яаж ашигладаг вэ?
-
Газар тариалан инновацийг хослуулахуй: Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа:
Мвиба бол баруун Замбийн амьжиргааны түвшин доогуур бүсийн тариачин юм. Бусад хөгжиж буй орны тариаланчдын жишгээр Мвиба цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд өртөж байна. Харин түүнийг шим тэжээлээр баялаг, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс тарьж ургуулах ур чадвараар Каритас Чех Репаблик хангасан билээ. Тэрээр мөн хоол хүнсээ зөв даршилж суржээ. “Каритас Чех Репабликийн хамт олны ачаар манай гэр бүл жилийн турш хүнсээр тасрахаа больсон” хэмээн Мвиба өгүүлсэн юм.
Хөгжиж буй орнуудын хүн амын гуравны нэг нь газар тариалан эрхлэн амьжиргаагаа залгуулж байна. Саяхныг болтол тариалан эрхэлж байсан олон газар өнөөдөр юу ч ургуулж, тарих боломжгүй болжээ. Тиймээс бид буурай бүс нутгийн тариаланчдад өөрчлөгдөж буй хүрээлэн орчинд дасан зохицох технологийн инновацийг танилцуулах болсон юм.
Замби улсын тариаланчдыг бид цаг агаарын чухал мэдээллийг олгодог гар утасны аппликейшнүүдтэй танилцуулж уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тариа ургуулахад нь тусалж байна. Мөн цаг агаарын эрсдлийн эсрэг даатгалд хамрагдаж, ургацаа борлуулахад нь уг аппликейшн тусалдаг юм. Уг санаачлагын дагуу Замбийн Хүнс, хөдөө аж ахуйн яам 40 мянган тариачдыг цаг уурын өөрчлөлтийн сургалтад хамруулжээ.
Бид мөн Иракт газар тариалангийн инновацийг нэвтрүүлж, олон жил үргэлжилсэн гангийн үр нөлөөг бууруулахыг хичээлээ. Тус орны иргэдийн дийлэнх нь газар тариалан эрхэлж, амь зуудаг юм. Ядаж байтал улс төрийн тогтворгүй байдлаас болж хүмүүсийн амьдрал бүр л таагүй болж байв. Бид Ирак тариаланчдыг байгалийн нөхцөл байдлыг илүү оновчтой ашиглаж, цаг уурын өөрчлөлтөөс үл хамаарч ургац алдахгүй байх орчин үеийн газар тариалангийн арга барилуудтай танилцуулсан билээ.
Гүржийн алс хязгаар бүсийн иргэд амьжиргаагаа залгуулахын тулд хөдөө нутгаас хот руу олноор шилжиж буй. Үүнтэй тэмцэхийн тулд, жишээлбэл бид үхэр маллагааны арга барилыг илүү тогтвортой болгох инновцаийг танилцуулсан юм. Шинэ сургалтын ачаар Гүржийн хөдөөний малчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд илүү хялбар болсон төдийгүй, орлого нь ч нэмэгджээ.
2. Эрүүл мэндийн салбарын технологи: Эрүүл мэндийн үйлчилгээний шинэчилсэн хэлбэр
Хөгжиж буй орны иргэд ядуурал, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, хол зай зэрэг шалтгаанаас болж эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хангалттай хүртэж чаддаггүй. Харин эдгээр бүс нутгийн хүмүүст чанартай халамжийн үйлчилгээ, түргэвчилсэн оношилгоо тавихад технологийн инновацийг ашиглах нь хамгийн ухаалаг зам билээ.
Жишээлбэл, бид Гүржийн Эрүүл мэндийн яамтай урт хугацаанд хамтран ажиллаж, орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг чадавхжуулж байна. Тус улсын эрүүл мэндийн салбарт бид нэгдсэн цахим удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлснээр эмч нарын өдөр тутмын ачааллыг хөнгөлж, цаасан дээр өвчний түүх бичих бус, электрон системд бүртгэх болсон юм. Уг систем нь засгийн газрын бусад мэдээллийн системтэй дата солилцож болдог нь эрүүл мэндийн халамжийн үйлчилгээний чанарыг хянаж, сайжруулахад түлхэц өгч байна.
Инновацийн нэг давуу тал нь гэнэтийн хямралд том хэмжээний хариу үйлдэл үзүүлэх боломжтой байдаг. Жишээлбэл, манай цахим удирдлагын мэдээллийн систем нь Ковид-19 тахлын дэгдэх үеэр өвчний тархалтыг хянах, Гүржийн Ковид-19 вакцинжуулалтыг хянахад харьцуулшгүй үр ашиг үзүүлсэн юм. Тус улсад цар тахлын үеэр гол үүрэг гүйцэтгэсэн COVID лабораторийг мөн манай байгууллага байгуулсан юм. Мөн бид Гүржийн эмч нарыг анагаах ухааны инновацийн чиглэлээр сургаж байгаа бөгөөд ингэснээр тэд энэ салбарын шинэ дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад туслах юм.
3. Оновчтой хог хаягдлын менежмент
Бид бүгд хог хаягдал үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч улс орон бүр хог хаягдлын оновчтой менежментгүй учир байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хууль бус хогийн цэгүүд хүрээлэн орчинд ч, хүний эрүүл мэндэд ч халтай юм. Гэвч энэ нь хог хаягийг инновацилаг байдлаар зохицуулж, амьдарч буй гаригаа, хүмүүстэй нь хамгаалж болохгүй гэсэн үг биш.
Молдавын Криулени хотод бид хог хаягдлын оновчтой, тогтвортой менежментийн системийг бий болгож байна. Бид орон нутгийн иргэдийг хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулахад дэмжлэг үзүүлдэг ба Гүржийн уулархаг бүс нутагт хог хаягдлын менежментийн дэд бүтцийг хөгжүүлэхэд тусалж, дахин боловсруулахын ач холбогдлын талаар сургалт явуулдаг.
Молдав, Гүржийн аль алинд нь бид органик хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд бордоо хийх ажлыг дэмжиж байна.
Монголыг ихэвчлэн үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутаг, нүүдэлчин малчидтай холбон төсөөлдөг. Гэвч өнөө үед тус улс байгаль орчны асар хурдацтай доройтолд нэрвэгдэж байна. Хог хаягдлын менежмент муугаас болж Монгол Улс шууд утгаараа олон мянган тонн хог хаягдлаар дүүрч байгаа юм. Ихэвчлэн хуванцар бөгөөд дахин боловсруулагдаагүй хог ихээр хуримтлагдсан, байгаль орчныг бохирдуулдаг. Тиймээс бид Монголд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, хог хаягдлыг ангилан ялгахын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, сурталчлах ажлыг зохион байгуулдаг.
4. Байгууллагуудын инноваци: Оновчтой, ил тод байдлыг нэмэгдүүлэхүй
Инноваци гэхээр заавал төвөгтэй нарийн технологи байх албагүй юм шүү дээ. Хамгийн үр дүнтэй инноваци нь чухал нөү-хауг хуваалцах, шаардлагатай сургалт, мэргэжилтнүүдийн дэмжлэг байж ч болно. Каритас Чех Репаблик нь хөгжиж буй орнуудын иргэний нийгэм, ТББ-уудыг дараах байдлаар дэмждэг.
Сирийн дайн 12 дахь жилдээ үргэлжилж байгаа ч Сиричүүд өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж, залуус нийгэмд идэвхтэй оролцож, улс орныхоо ирээдүйд оролцох хүсэл, урам зоригоор дүүрэн байна. Харамсалтай нь, тэдэнд хүмүүнлэг болон хөгжлийн байгууллагад ажиллаж байсан туршлага, нөү-хау дутмаг байна. Тиймээс бид бүхэн Сирийн ТББ-уудад сургалт явуулж, бие даан төсөл хэрэгжүүлж, дайны хөлд өртсөн элэг нэгтнүүдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд шаардлагатай мэдлэгээр хангадаг юм.
Мөн ажилгүйдлийн түвшин өндөр хувьтай байгаа Монгол залууст хувь хүний хөгжилд нь тусалж, карьераа хэрхэн төлөвлөж босгох талаар сургалт өгдөг. Саяхан бид түнш байгууллагуудтайгаа хамтран Улаанбаатар хотод инновацилаг бүтээгдэхүүний хакатон зохион байгуулж, хэд хэдэн шинэлэг төслийг бодит болох үйл явцыг дэмжсэн юм.