Каритас Чех Репаблик байгууллагын байгаль орчноо хамгаалж буй 5 арга зам
10. 4 дүгээр сар 2024 Мэдээ

Каритас Чех Репаблик байгууллагын байгаль орчноо хамгаалж буй 5 арга зам

Каритас Чех Репаблик байгууллага нь эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж ажилладаг. Бид байгаль хамгаалллын чиглэлээр дэлхийн хэд хэдэн оронд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Ирак болон Замби улсын тариаланчдад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр тариаланчид ургацын хэмжээгээ нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжтой болдог. Молдав болон Гүрж улсад бордооны ашиг тусыг дэлгэрүүлж байгаа бол Монгол улсад үзэсгэлэнт байгалиа хуванцрын хогноос аврахад нь хувь нэмрээ оруулж байна. Каритас Чех Репаблик байгууллага нь байгаль орчноо хамгаалах чиглэлд өөр юу хийж байгаа талаар доороос танилцана уу.

1. Замби, Ирак улсын тариаланчдад зориулсан орчин үеийн газар тариалангийн аргазүйн сургалтууд

Замби улс нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нэрвэгдэж байна. Хүн амын талаас илүү хувь нь хөдөө аж ахуйгаас хамааралтай тус улсад уур амьсгалын өөрчлөлтөд тариалан эрхлэгчид хамгийн ихээр өртөж байна. Ургац алдах эрсдэлтэй тулж улмаар урт хугацаандаа амьдралаа залгуулахад хүндрэлтэй болж байна.

Бид боломж муутай бүсийн тариаланчдад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр тэдэнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, амжилттай ургац хураах боломж бүрдэж байгаа юм. Орчин үеийн газар тариалангийн аргуудын талаар сургалт,  уур амьсгалын өөрчлөлтийн үеийн газар тариалан эрхлэх арга замууд болон  ганд тэсвэртэй ямар үр тарих талаар тариаланчдад танилцуулж байна. Үр дүнд нь тариаланчид орчин үеийн хөдөө аж ахуйн сорилтуудыг даван туулахад бэлтгэгдэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчиндоо ч үзүүлэх хор нөлөөг хамгийн бага түвшинд хүргэж бууруулах мэдлэг чадвараар хангагдах юм.

Эдгээр чадварууд зөвхөн Замби улсад тулгамдсан асуудал биш юм. Ирак улс олон жилийн туршид ган гачигт нэрвэгдээд байна. Эдгээр улсуудад бидний зохион байгуулж буй сургалтуудаас  тариалан эрхлэгчид үр тариагаа хэрхэн төрөлжүүлэх, хэрхэн ургацаа шинээр нь аль болох урт хугацаанд хадгалж, нөөцлөх болон цаг уурын өөрчлөлтийн амаргүй үед аж ахуйгаа хэрхэн өөрчлөн, шинэчилж явуулах талаар суралцсаар байна. 

Каритас Чех Репаблик байгууллага нь Замби болон Ирак улсад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход тусламж үзүүлж байна

2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэлэг шийдлүүд – гар утасны аппликейшн, орчин үеийн усалгаа ба ногоон нүүрс

Инноваци бол тариаланчдад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах шилдэг арга юм . Жишээлбэл, Замби улсад бид мобайл аппликейшнүүдийг тариаланчдад нэвтрүүлснээр тэд цаг агаарын өөрчлөлтийн чухал мэдээллийг авч, цаг уурын нөхцлөөс үүссэн эрсдлийн даатгалд хамрагдахаас гадна уг програмаар дамжуулан ургацаа илүү хялбар аргаар зах зээлд нийлүүлж байна. Бидний үйл ажиллагааны үр дүнд Замби улсын Газар Тариалангийн Яам цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 40000 тариаланчдыг чадавхижуулаад байна.

Мөн түүнчлэн усалгаа нь орчин үеийн байгальд ээлтэй байдлаар шийдэгдэх боломжтой. Орчин үеийн усжуулалтын систем нь Иракийн тариаланчдад усыг үр ашигтай ашиглаж, усны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулахад тусалж байна. Манай дэмжлэгийн үр дүнд Иракийн тариачид олон арван жилийн турш хэрэглэж ирсэн үерийн усалгааны оронд одоо дуслын усалгааны системд шилжээд байна. Дуслын усалгаа нь тодорхой хэмжээний усыг гол бүсэд шууд хөрсөнд нь хүргэх замаар ажилладаг . Энэ нь зөвхөн цаг хугацаа төдийгүй, хамгийн гол нь Иракийн тариаланчдад хомсдоод байгаа усны нөөцийг хэмнэхэд тусалж байна.

Каритас Чех Репаблик байгууллагаас цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход ашиглах инновацийг танилцуулж байна

Мөн түүнчлэн инноваци шингэсэн түүхий эд ойгүйдэл зэрэг байгаль орчны асуудалд шийдэл болж байна. Ялангуяа Замби улсад ой модыг сүйтгэх нь маш хурцадмал асуудал болоод байгаа бөгөөд энэ нь эргээд цаг уурын өөрчлөлт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Орон нутгийн иргэд жимс ногоо ургуулах талбайтай болох зорилгоор ой модыг огтолсоор байгаа юм. Тэдний зарим нь нэмэлт орлого олохын тулд нүүрс худалдаалж байна. Ойгүйжилтээс сэргийлэх нэг арга бол ногоон нүүрсийг нэвтрүүлж, олон нийтэд таниулах юм.  Үүнийг эрдэнэ шиш, будааны хальс болон наргил модны хальс зэрэг шахсан органик хог хаягдлаас гаргаж авдаг. Үүний нэг жишээ бол бид дүрвэгч фермерүүдэд ногоон нүүрсний үйлдвэрлэлийг нэвтрүүлж эхлээд байна.

3. Монголын унаган байгалийг хуванцрын хогонд сүйдэхээс хамгаалах нь

Үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчин малчдын өлгий нутаг. Гэхдээ бас хэдэн тонноор хэмжигдэх хуванцрын хогонд аажуухан боловч бодитоор сүйдэж буй онгон дагшин байгаль. Энэ бол Монгол улс . Хогны асуудал хурцаар тавигдаж байгаа тус улсад бид хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж байна. Бодит байдал дээр Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа хэт их хогийг боловсруулахад хүрэлцэхүйц байгууламж байдаггүй. Түүнчлэн хог хаягдлаа ангилахын ач холбогдлын талаарх олон нийтийн дундах мэдээлэл нь дутмаг байдаг. Ийм ч учраас бид яагаад зөвхөн бизнесийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй сургууль, цэцэрлэгүүдэд хог ангилж хаях тухай мэдлэг мэдээлэл түгээж, сургалт, дадлага ажлуудыг явуулсаар байна.

Одоогоор бид 1500 гаруй тонн хуванцар хог хаягдлыг хогийн цэгт хаягдал болохоос сэргийлж, дахин боловсруулалтад шилжүүлээд байна. Монгол улсад бид түүнчлэн экосистемийг хамгаалах тал дээр анхааран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид эко жорлон барьж 12 мянган ам.км талбайг бохирдуулахаас сэргийлж чадсан бөгөөд эдгээрийг ангилсан хуванцар материалаар хийсэн билээ.

4. Гүржийн уул нуруудын байгалийг хамгаалахад туслах нь

Байгальтайгаа бүрэн зохицон амьдарна гэдэг амаргүй. Леван, Эка хоёр Сори Гүржийн хөдөө нутаг Сори тосгонд нүүж очиход тэнд бохирын систем байгаагүй юм. Тиймээс хүрээлэн буй орчноо хамгаалах, бохирдуулахгүй байхыг эрмэлздэг залуу хос энэ нөхцөл байдлыг шийдэх арга замыг хайж эхэлжээ. Харин тэд бидний үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр бохир усыг байгалийн гаралтай түүхий эдээр шүүдэг био жорлон болон био шүүлтүүртэй болсон юм. "Одоо бид хөдөө нутагтаа санаа зовохгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх боломжтой боллоо" гэж Леван, Эка хэлж байна.

Каритас Чех Репаблик байгууллага Гүржийн иргэдэд тусалж байна

Гүржийн Раха орон нутгийн Они бүсэд Каритас Чех Репаблик байгууллага нь хаягдал ус, цэвэршүүлэх системийг нэвтрүүлэхэд дэмжлэг  үзүүлэн ажиллаж байна. Тус улсад манай байгууллага уулархаг бүсийн байгаль  хамгаалах чиглэлд олон жилийн турш дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн. Самежрело-Земо Сванети, Раха-Лечхуми болон Квемо Сванети, Аджара, Тушети зэрэг бүс нутгуудад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд фермерүүдийн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, байгальд ээлтэй менежментийг хэрэгжүүлэх боломжийг олгох газар тариалангийн орчин үеийн арга техникийг нэвтрүүлсээр байна.

5. Молдав, Гүрж улсад хог хаягдлын тогтвортой менежментийг дэмжиж, бордооны ашиг тусыг таниулах нь

Европын хамгийн хөгжил буурай орон болох Молдав улсад хууль бусаар хог булшлах явдал аюул дагуулж байна. Ялангуяа хөдөө орон нутагт хог хаягдлыг үр дүнтэй боловсруулах тогтолцоо бүрдээгүй байна.  Хэдий тийм ч хог хаягдлыг байгальд ээлтэй, тогтвортой байдлаар зохицуулагдах шийдэл боломж бий.  Молдавын Криулени хотод бид хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх тогтвортой тогтолцоог бий болгоод байна. Мөн бид Молдавын мэргэжилтнүүд болон олон нийтэд хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулахад хувь нэмрээ оруулах арга замыг танилцуулах цуврал сургалтуудыг зохион байгууллаа.

Молдав улсад бид түүнчлэн органик хог хаягдлыг хогийн цэгт хаяхын оронд бордоо болгон ашиглахыг олон нийтэд уриалан ажиллаж байна. Энэ бол маш чухал асуудал. Учир нь органик хог хаягдлыг хогийн цэгт хаяхад задралд орох үедээ агаарт метан ялгаруулдаг. Энэ нь байгаль орчинд хор нөлөөтэй төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Асуудлын хэмжээ өргөн цар хүрээтэй ч органик хог хаягдлыг багасгахын тулд бордоо болгох зэрэг энгийн алхмыг хэрэгжүүлэх нь том өөрчлөлтийн эхлэл болно. Бид бордооны үр ашгийг  түүнчлэн зөвхөн Молдав улсад төдийгүй Гүржэд таниулж, нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Молдав улсад бид мөн органик хог хаягдлыг хогийн цэгт оруулахгүйн тулд бордоо болгохыг дэмждэг. Органик хог хаягдлыг хогийн цэгт хаях, хүчилтөрөгчгүй задрах үед агаарт метан ялгарч, хүний ​​эрүүл мэндэд хортой, мөн уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг учраас энэ нь чухал юм. Гэсэн хэдий ч энгийн өөрчлөлт хийхэд хангалттай - хогийн цэг дэх органик хог хаягдлыг багасгахын тулд бордоо хийж эхэл. Бид зөвхөн Молдав төдийгүй Гүрж улсад бордооны ашиг тусыг танилцуулж байна .

Ийнхүү бид Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яам, Чехийн хөгжлийн агентлаг, Европын холбоо, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Каритас Словак, SlovakAid, Ekocentrum Sosna зэрэг байгууллагуудын дэмжлэгээр хүрээлэн буй орчныг хамгаалж, хүмүүст цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлсээр байна. 

Бид хандивлагчдынхаа дэмжлэгтэйгээр байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах боломж бүрддэг билээ. Бидэнтэй хамт хөгжил дэвшил, өөрчлөлтийг бий болгож, тусалж дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа.