18. 7 дугаар сар 2024
Мэдээ
“Бизнесүүд байгальд ээлтэй менежментийг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна.” Хүнс, ус, ундааны салбарын удирдах ажилтнууд ногоон бизнесийг дэмжих "Хурдасгуур хөтөлбөр"-т хамрагдаж, байгальд ээлтэй бизнес загварт суралцлаа.
- Пийпл ин Нийд ОУТББ,
- Каритас Чех Репаблик ОУТББ,
- Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон
- Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгуудад “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг
- салбартаа тогтсон хэв загвараа илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх,
- ногоон санхүүжилтэд хүрэх,
- тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой "Хурдасгуур хөтөлбөр" цувралаар зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хөтөлбөрт салбарын удирдах түвшний ажилтнууд хамрагдаж хоёр өдрийн турш тойрог эдийн засаг, хүлэмжийн хий, эрчим хүч, хог хаягдлын менежментийн талаар мэдлэг хуримтлуулж, байгальд ээлтэй бизнес загварыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүртээ хэрхэн хэрэгжүүлэх аргазүйд суралцлаа.
Хөтөлбөрийн үеэр байгальд орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах талаар өөрсдийн сайн туршлагыг TML Plastic үйлдвэр хуваалцсан бол, Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank -с ногоон зээлийн ангилал, нөхцөл, хэрхэн хамрагдах боломжуудын талаар сургалт орлоо.