Ногоон сэтгэ медиа кампанит ажил эхэллээ
18. 8 дугаар сар 2020 Мэдээ

Ногоон сэтгэ медиа кампанит ажил эхэллээ

Европын холбоо, Европын холбооны Switch-Asia хөтөлбөр болон Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн хүрээнд барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн, барилгын хог хаягдлын өнөөгийн хууль дүрэм, журам болоод 3R - ийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор #Ногоон Сэтгэ медиа кампанит ажил эхэллээ.

Монгол орны хэмжээнд өдөрт дунджаар 1200 портер машин барилгын хог хаягдал ямар ч хараа хяналтгүйгээр хаа нэг газар хаягдаж байна. Тэдгээр хог хаягдлын улмаас бидний амьдардаг орчин, байгаль дэлхий маш их ихээр бохирддог. Үүнд яг одооноос анхаарал хандуулахгүй орхивол хэдхэн жилийн дараа биднийг ямар үр дагавар хүлээж байна вэ?