2. March 2020
Мэдээ
ТӨСЛИЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН “All for YOUth, YOUth for All” буюу “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрт зориулсан “ТӨСЛИЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН”-ыг сурагч, оюутан залуус, график дизайнер, график дизайн сонирхогч залуусын дунд зарлаж байна.
Төслийн зорилго: Залуусын төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг бий болгох, тэднийг чадавхижуулах замаар ЗАЛУУСЫН НИЙГМИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИН, ТЭДНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ зорилготой.
Төслийн гол үр шим хүртэгч: Залуус, Залуусын төлөөх ТББ-ууд
Бүтээлд тавигдах шаардлага:
- Лого нь Европын холбооны санхүүжилттэйгээр 2020 – 2023 оны хооронд хэрэгжих буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийн зорилгыг илэрхийлсэн байна.
- Бүтээлийг тайлбарласан текстийг хамт явуулна.
- Логонд үг орж болно.
- Бүтээлийг 2020 оны 4 – р сарын 1-ны дотор batbayar@caritas.cz хаягаар явуулна уу. (Асууж тодруулах зүйл байвал мөн тус хаягаар холбогдоно уу)
- Шилдгээр шалгарсан логог задгай файлаар авах болно.
Шагналын сан: 500,000 төгрөгийн үнэ бүхий Wacom (Drawing tablet)
Танд амжилт хүсье.