Шилжилтийг Дэмжих Хөтөлбөр - Залуучууд, болон иргэний нийгмийг дэмжих нь
11. March 2021 Мэдээ

Шилжилтийг Дэмжих Хөтөлбөр - Залуучууд, болон иргэний нийгмийг дэмжих нь

Шилжилтийг Дэмжих Хөтөлбөрийн Монголын залуучуудад чиглэсэн ИНБ болон залуучуудын чадавхийг нэмэгдүүлэх төслийг 2020 онд орон нутгийн түнш байгууллагууд болох Монголын Залуучуудын Эвсэл (MЗЭ), болон Иргэний Боловсролын Төв (ИБТ)-тэй хамтран Каритас Чех Репаблик байгууллага амжилттай хэрэгжүүллээ. 'Монгол Улсын залуучууд, болон иргэний нийгмийг дэмжих' төслийг Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Шилжилтийг Дэмжих Хөтөлбөрөөс хамтран санхүүжүүлж, Европын Холбооны санхүүжилттэй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм. БНЧУ-ын Гадаад хэргийн яам уг төслийн үйл ажиллагааг дэмжихэд зориулж 424,282 чех кроны санхүүжилт олгожээ.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжил, шийдвэр гаргах үйл явцад оролцох залуучуудыг чадавхжуулах, залуучуудын ИНБ-уудыг бэхжүүлэх, цаашлаад Монгол Улсад сайн засаглал, ардчиллыг бэхжүүлэх зорилгоор хийгдсэн болно. Чехийн Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр төслийн баг төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд: i) Залуучууд, залуучуудын ИНБ-уудын чадавхийн зөрүү болон суралцах хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх, ii) Залуучуудын ТББ-уудын чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах, iii) Залуучуудын иргэний оролцоог дэмжих зорилгоор мэдээллийн хуудас нийтэлж, түгээх, болон iv) 2020 оны УИХ-ын сонгуульд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх кампанит ажил явуулсан зэрэг багтана. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд COVID-19-ийн түгшүүртэй хүнд цаг үеэс үл шалтгаалан төслийн баг түнш байгууллагуудтайгаа нягт уялдаатай ажиллаж, төслийн төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрч чадсан.

Төслийн үйл ажиллагааны үр дүнд залуучууд, болон залуучуудын ИНБ-уудын суралцах хэрэгцээг тодорхойлж, зорилтот 5 байршлаас (Улаанбаатар хот, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ аймаг) 180 залуус өөрсдийн оршин суугаа орон нутагтаа чадавхжуулах сургалтад хамрагдаж залуучуудын оролцоо, нөлөөллийн талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Сургалтын дараах үнэлгээний үр дүнгээс харахад уг сургалтууд үр дүнтэй болж, оролцогчид олон хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна. Маш олон оролцогчид танилын хүрээгээ тэлж, шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцоо ямар чухал болохыг ойлгож, нийгмийн ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх янз бүрийн аргад суралцаж, бодлого, шийдвэр гаргагчдад нөлөөлөх арга зам, болон багаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх аргуудыг сурч мэдсэн гэцгээв.

117646761_626363391418482_8409063438429322400_n

Түүнчлэн, залуучуудын нийгмийн оролцооны амжилтын түүхийг багтаасан нөлөөллийн мэдээллийн хуудас боловсруулсан байна. Уг мэдээллийн хуудаснууд шийдвэр гаргагчид, орон нутгийн удирдлагууд, залуучууд, залуучуудын ИНБ-уудад зориулсан сургалт, семинар зохион байгуулахад хэрэглэх тун үнэтэй эх сурвалж, материалд тооцогдсон болно. Уг төсөл нь мэдээллийн хуудаснуудыг ашиглан шийдвэр гаргах, болон бодлого тодорхойлох үйл явцад залуусыг татан оролцуулах чиглэлээр бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдыг хөхүүлэн дэмжих ажлыг үргэлжлүүлэх юм. Цаашилбал, энэхүү төслийн нэг хэсэг болсон УИХ-ын сонгуулийн талаарх нийгмийн сүлжээний кампанит ажил залуучуудыг саналаа өгөхөд уриалж, 2020 оны УИХ-ын сонгуульд тэдний өгсөн саналыг тоог өсгөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Энэ ажлын хүрээнд төслийн баг "Таалагдсан хүнээ сонго" олон нийтийн сүлжээний кампанит ажлыг зохион байгуулжээ. Видео болон мэдээлэл өгөх зурагт хуудас хүмүүст хүрэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл байсан учраас 4 видео, 4 зурагт хуудас, 15 цуврал хүүхэлдэйн киноны зурагт хуудас бүтээж, нийт 1.5 сая хүнд хүргэжээ. Олон мянган хүмүүс видео бичлэгүүдийг тогтмол үзэж, лайк дарж, постыг хуваалцах, сэтгэгдэл бичих зэргээр хандалт хийсэн байна. Монгол Улсын 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуучуудын 50.8% нь саналаа өгсөн бол 2020 оны сонгуульд залуучуудын 62% нь саналаа өглөө. Өөрөөр хэлбэл, залуучуудын өгсөн санал 11.2% -иар өссөн байна. Энэ бол мэдэгдэхүйц өсөлт бөгөөд тус төсөл бусад үйл ажиллагаа, кампанит ажлаараа энэхүү өсөлтөд хувь нэмэр оруулсан юм.

Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь залуучууд, залуучуудын ТББ-уудын мэдлэгийг дээшлүүлж, шийдвэр гаргах үйл явцад оролцоход нь хөхүүлэн дэмжих замаар тэдний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Factsheet