ТЕНДЕРИЙН УРИЛГА: АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ
7. 1 дүгээр сар 2021 Мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА: АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" (05/2020-04/2024) төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) болон Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Та бүхнийг энэхүү төсөлд SUV 4WD АВТОМАШИН /гибрид мотортой, зүүн талдаа жолоотой бол давуу тал болно, орж ирсэн, Монголд яваагүй байж болно/ нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн хуваарь:

 

Огноо

Цаг

Тендерийн материал авах сүүлийн хугацаа (илгээх хугацаа хамаарахгүй)

2021 оны 02 сарын 11

18 цаг

Тендерийн материал нээх

2021 оны 02 сарын 19

10 цаг

Шалгарсан нийлүүлэгчид мэдэгдэх

2021 оны 02 сарын 26

10 цаг

Гэрээ байгуулах

2021 оны 03 сарын 05

18 цаг

Сонгон шалгаруулах шалгуур:

Тендерт оролцогчдыг дараах үзүүлэлтүүд дээр үндэслэн, эдийн засгийн хувьд хамгийн давуу талтай, автомашины чанар болоод тендерийн үнийг хангасан байдлаар сонгон шалгаруулна.

  • Автомашины техникийн үзүүлэлт
  • Санал болгож буй үнэ (Тендерийн нийт төсөв 65 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байх ба энэ нь НӨАТ оруулаагүй үнэ болно)
  • Санал болгож буй автомашины чанар

Бичиг баримтын бүрдэл:

Тендерт оролцогч нь дараах бичиг баримтыг Монгол эсвэл Англи хэлээр ирүүлнэ. Үнийн саналын хуудас болон Техникийн үзүүлэлтийн хуудсуудыг эндээс татаж авна уу.

  • Гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан үнийн саналын хуудас
  • Автомашины техникийн үзүүлэлт
  • Техникийн болон хэрэгчэгчийн гарын авлага болон зураг, машинтай холбоотой мэдээлэл гэх мэт бусад хэвлэмэл материал

Тендерийн материал ирүүлэх заавар:

Тендерт оролцогч нь дээрх шаардлага хангасан бичиг баримтуудыг 2021 оны 02-р сарын 11-ний дотор ccr.mongolia.office@caritas.cz мэйл хаягаар эсвэл эх хувиар нь Каритас Чех Репаблик байгууллагын хаяганд ирүүлнэ үү.

Тендерийн бичиг баримтыг эх хувиар нь илгээх тохиолдолд лацтай дугтуйнд хийж, дугтуйн дээр “Тендер нээх цагаас өмнө нээхийг хориглоно” гэж Монгол эсвэл Англи хэлээр бичиж ирүүлнэ. Мөн дугтуйн дээр тендерийн “TD_MN20F_21012801” дугаарыг бичсэн байна.

Хаяг: 503 тоот, 5 давхар, Дельта төвийн байр, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот 15140, Монгол улс

Холбоо барих:

Тендерийн материал болон төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, хүсэлт гарвал +976 8090-6399 дугаараар холбогдоно уу.