ТЕНДЕРИЙН УРИЛГА: СУДАЛГАА ХИЙХ САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ
22. 6 дугаар сар 2021 Мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА: СУДАЛГАА ХИЙХ САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Хуванцар дахин боловсруулдаг бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаар судалгаа хийх Санхүүгийн Шинжээч сонгон шалгаруулж байна.

Ерөнхий мэдээлэл 

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) -тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй хуванцар дахин боловсруулдаг бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжтэй холбоотой бэрхшээл, хязгаарлалтыг илүү судалж, бүрэн ойлгохын тулд албан ёсны судалгаа хийх шаардлага тулгарч байна.

Даалгаврын зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь хуванцар дахин боловсруулдаг БЖДҮ эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй санхүүгийн бэрхшээл, санхүүгийн хүртээмжийн хязгаарлалт зэргийг судалж “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаарх судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулахад оршино. Даалгаврын хүрээнд цуглуулсан мэдээлэл болон судалгааны үр дүнд хуванцар дахин боловсруулдаг БЖДҮ ба санхүүгийн үйлчилгээ эрхлэгчдийн цаашдын харилцан үйлчлэлийн үндэс суурь болох тодорхой өгөгдөл өгөх болно. Дэлгэрэнгүйг Хавсралт А-с харна уу.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүүгийн судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай;
  • Холбогдох Монгол улсын хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
  • Англи болон Монгол хэл дээр мэргэжлийн түвшинд судалгааны тайлан боловсруулсан туршлагатай;
  • Байгаль орчин, хог хаягдлын менежментийн салбарын талаар мэдлэг, туршлагатай бол давуу тал болно;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Мэргэжлийн, санаачилгатай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаарх судалгаа”-ны тайлан боловсруулах ажлын төлөвлөгөө, үүнд судалгааны аргачлал, болон тухайлсан ажил үүргийг ямар хугацаанд яаж гүйцэтгэх тухай болон санал болгох судалгааны тайлангийн бүтэц зэргийг дурдах;
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт;
  4. Судалгаа хийх, тайлан дүгнэлт боловсруулах гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), мэргэжлийн дипломын хамт;
  5. Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн талаарх судалгааг хийх төсөв, үнийн санал (нийт үнийн санал 2500 еврогоос хэтрэхгүй байх);

Тендерт оролцогч дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 7-р сарын 9-ний дотор ccr.mongolia.office@caritas.cz хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-80906399 утсаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.

Хавсралтыг эндээс татна уу.